Хөөрхөн харагдана аа гэж


Хүүхдүүд нээрээ ийм дээрээ л хөөрхөн харагддаг байх даа. Үйл хөдлөл ярьж байгаа  сэтгэж байгаа нь хүртэл хөөрхөн болчихож яахуу болж л байна шдээ. Нэг нь аавын том цээж гаргаж байхад өнөөх ээжийн том мөөм цээж гаргаад л яваад байна шдээ . Одоо цагт чинь хөөрхөн зан гаргаж хөөрхөн  заль мэх хийж хөөрхөөн хүний арга чаргын олоол аль болох ашигтай гэсэн талыг нь ашиглаад л явжын шдээ болоо шдээ. Ингэж явахгүй бол бүтэхгүйээ бүтэхгүй мэт сэтгэл төрөх мэт. Сүүлдээ хашааны банхар хүртэл сайн муу хүнийг ялгаж салгахдаа хуцахдаа сайн болчихож.

Бодвол худлаа бурж чалчиж байгаа хүнийг ч андахгүй царай муутай зүс сайтай хүнийгээ ялгаж салгаад байгаа ч юм билүү бас хөөрхөөн тэгжуугаад . Хашааны банхараас сул дорой хүмүүс байх юм аа. Хэдэн хууль тогтоомж энэ тэрээгээ баталж , баталсан хуулиа хэрэгжүүлж чадахгүй худлаа ард түмэндээ худлаа амлалт өгч гарч ирсэн эрхэм гишүүдийн хэдэн жилийн аманцар яриа , биелүүлж байгаа гэх зүйлс нь харагдахгүй л байх жишээний . Зурагтаар л худлаа ярьж л байдаг хуцаж л байдаг болчихож.  Сайхан сайхан их зүйл ярьж байхымдаа энэ гишүүд гэж хөөрхийлттэй хүмүүс шүү.

Суудал дээрээ тогтож ядан  хэзээ нэгэн өдөр би энэ суудлаасаа ховхрохын болоо гээд хүлээгээд байж магад шүү. Богинохон настай суудал шдээ юу билээ  жил байх аа..  За энэ ч яах уу .  Хөөрхөн гэх зүйлүүд хаа сайгүй энэ тэндгүй байх юм аа . Тоохгүй байх тусам л араас дагаж ирээд наалдаад байдаг нь ч хөөрхөн санагдаад байгаамдаа . За тэгээд араас гүйж яваа нь хөөрхөн гүйлгүүлээд байгаа хүн ч бас юу ч билээ дээ гүйлгүүлж явахаар төгс хүн ч мөн юм уу биш ч юм уу өөрийгөө бас хэт биеэ тоочихожээ гэж бодно бас болоогүй ээ  сайхны харц буруугүй гэж мэгээд найз залуу найз охинтой явж байхад өөр хүн хараастай айнн бас хөөрхөөн .

Өөрийгөө бусад хүмүүсд магтуулах зүйл хийчихээд харуулах гэж улайран  урдуур хойгуур далчигнана гүйж яваа нь ч хөөрхөн гэдэг нь . Магтчихаар бас өнөөх нь  хөөрч баясаад л хөл нь газарт хүрэхгүй болоол айннн хөөрхөн.  Магтуулж явахаар даруухан зандаа хөтлөгдөөд л мөрөөрөө явсан шигээ байвал . Мөрөөрөө байя , явъя гэхээр бас болохгүй мэт заавал саад бэрхшээл гарч ирээд байх юм. Эр эмийн хооронд жор болоол хов жив хөөцөлдөө л хооронд нь муудалцуулах гэжгаам шиг л  мөлжиж байсан ясаа бидний дунд шидэх шиг . Шидсэн яс нь ядаж  мөлжүүр ихтэйг хэлэх үү. Май мөлж гэжгаам шиг л ад үзэх бололтоймаа.  Хөөрхөн хөөрхөн үйлдэл хийх юм аа. За энэ ч яах уу.  Амьдралын эрээн бараантай энэ орчлонд  зовлон жаргалаа яриад сууж байх аяга цайгаа хувааж уух насны хайр , өтгөс буурлууд эмээ өвөө наруудыг хараад байхнээ хөөрхөн байгаамаа .

За тэгээд цааш нь хэлэхийн бол би чамд хайртай гээд л дурлалын талаар сайтар ойлгохгүй байгаа арван жилийн хүүхдүүд би чамд дурлачихсоон чамд зүрхээ өгчихсөөн гэж яриад хөтлөлцөөд явж байх нь эгдүүтэй хөөрхөн.  Нэт гэдэг зүйлээр ормоор болно.. орохлоор файсбүүк нтрээр элдэв шалдав хүний комментуудыг харж , энэ тэндхийн хэн ч мэдэгдэхгүй шалдан нүцгэний зураг харж ,  тайчих үзүүлбэр болгож тавиад байгаа манай охид залуус ичих булчирхайгүй болсон эрээ цээрээ алдсан энэ л хүмүүс  хөөрхөн гэдэг нь  .  

За тэгсс би юугаа дутахав гэсэн шиг тэд нарын зургыг нь харж нтр бас нэг хөөрхөн болоод бгаам биш үү.  Оооё  юу гэдэг гэнэ үү.. ичингүйрэн алмайрч нтр болоол гэнэ үү  юуннн хөөрхөөн айнн.  За тэгээд л цаашлуул фм нтр сонсоод байж байхад  тэдэн насны хүнтэй танилцана тийм насны хүн тэдэн см өндөртэй гуаалиг охид залуу бой нартай танилцана , хамт амьдрах насны хүнтэйгээ танилцана   жич 15 аас 16 нас гээд л хөөрхөн . Амьдрал гэж хатуу юм даа .  Нэг нь зовж байхад нөгөө нь жаргаж байх жишээний.. Нэг нь ундаагаа уух гэж гадуур нь асган байж ууж байхад нөгөө нь усны саваа бариад худгаас ус авах жишээний.. Баян хоосоны ялгаа гарсын биш үү. Аав ээжээсээ өдөр болгон мөнгө нэхээд л  айпон утас аваад өг манай ангийн тэр хүүхэд авсан байна лээ би тэгсэн ийм утастай байна шдээ хичээлдээ явахаас ч ичиж байна гээд хэлэх нь  хөөрхөн .

 Сүүлдээ юу өмсөж зүүхээсээ болоод байх бололтоймаа.. Архидан согтуурах нь сүүлийн үед ихсэж байна . Ихсэхдээ залуус нарын дунд ихсээд байх шиг. Мөнгө байхгүй байна аа..  ааваа ээжээ  нааш нь мөнгө явуулаарай гэсэн мөртлөө шоу цэнгээн гэхээр мөнгөтэй болчихдог нь хөөрхөн . Хэлбэртэж ярина гэж бас байна аа байна . Нэг нэгэндээ сайхан харагдах өнгөтэй харагдах гээд л , нэгнээсээ илүүд гарах гээд л энэ бүгд л хүн өөрийгөө алж байна аа л гэсэн үг.  Мөн арван жилийн хүүхдүүд ингэж ярьж байна гэнэ шүү.. Тэр тусмаа охидууд нь. Арван жилээ хүнтэй унтаж үзэхгүй бол онигоо болох байх гээд л яриад явжгаан хөөрхөн айнн.  Хөөрхөн хөөрхөн худлаа ярьдаг гарууд их болжээ цаагуур чинь. Худлаа ярьж байгаагийн мэдсээр байж яриад л байх бололтой юм аа.  Худлаа ярьж байгаа хүнийг  жоохон онгируулах нь хөөрхөн санагдаад байгаам чинь.  

0 comments: