Навч



Нүцгэн модод
Даарч бээрсэн
Хатсан навчисууд
Моддын мөчрөөсөө
Унахгүй гэсэндээ
Нүцгэн мододын
Мөчрүүдээс
Зууран чангаасаар л
Ганц нэгээрээ
Унана
Гэнэт нэг өдөр
Салхи салхилахад л
Хаа нэгтээн хийсэн
Газарт нэг нэгээрээн
Унана
Нүцгэн мододоос
Хийсээд явах тэр л агшинд
Навчисууд
Нэг л муухай чарлах шиг
Уйлагнах шиг
Бөөгнөрөлдөцгөөнө
Нүцгэн  модод дахь
Навчисууд
Хүйтэн газар
Хүмүүсийн хөлөнд
Гишгэлдэж хөглөрөлдөнө
Нэг л газартаа
Нэг л моддын мөчрөөс
Арай ядан бөнжигөнө
Тогтсоор л
Өглөө өдөр шөнө
Өнөө л байдаг газартаа
Нүцгэрч үлдсэн
Мод л ганцаар
Үлдэх шиг
Навчисууд салхины
Аясаар хийссээр л
Хаашаа сарниж
Хаа хүрэхийг
Хаа нэгтээ одохыг
Хэн ч мэдэхгүй

0 comments: