Эр хүн гэж


Сүүлийн үед  Монгол гэх улс маань монгол сэтгэхүй хэмээн энэ үзэл ихээр алдагдаж гадны сэтгэхүйгээр хөгжиж улмаар соёл иргэншил , шашин шүтлэг Монгол хэмээх улсад орж ирснээр Монгол улс монгол иргэн нэрийн дор монгол эр хүн ий зан араншин ихэд доройтойж уландаа гишгэмой.
 Сул дорой болсноо мэдээд байгаа ч юм уу  хэн болоод байгаа хэн ч болоод яваад байгаагаа мэдэхгүй энэ архины гайгаар согтуурч хөлчүүрсэний улмаас Би  Чингис хааны үр сад  хэмээн агсамнагч эр хүний оронцогууд , залуучууд олшорвой. 

 Монгол улс Ардчилалын нийгэм хэмээн агсарч  нус шүлсээ нийж үсэргэн  эхнэр хүүхэд болон , аав ээжийгээ , анд нөхөд найз нарынхаа , гэр бүлийнхээ аз жаргалыг булааж согтуу хэмээн агсарч эрчүүд болсон хойно зодоон нүдээн хийж , хүүхэн  , мөнгө ,  өөрийн толгойгоо энэ хар усандаа мэдүүлсэн , архины солио тусаж байгаа юм уу гэлтэй архинаас өөр сэдэвгүй болсон юм уу гэлтэй хүн муулж , хов жив ярьж суугаа арчаагүй , өөдгүй новшнуудаар дүүрэв хэмээн цааш нь үргэжлүүлмой .

 Архи гэдэг энэ хар усанд донтсон , ухаан санаагаа доройтуулснаар  Монгол эр хүний гэх  үнэлэмж нь буурсаар л гэр бүл ч үгүй , ажилч үгүй , за тэгээд муугаар хэлээд байвал тоолж барахгүй мэт. Үнэхээр өвсөнд ороовч үхэр тоож идэхгүй хэмээн , өөхөнд ороовч нохой тоож шиншихгүй хэмээн хэлбээс үнэн болой.

 Уг түүхээ сөхвөөс  нүүдлийн соёл иргэншил хэмээн соёрхвоос ингэж айлдаж буй хэмээн өгүүлбээс  Монгол гэх үндэс угсаа гарал , уламжлалт сэтгэхүйн онцлог , ардын дуу , ардын хэмээх бүхий л язгуур урлаг хийгээд , салхилга бат , уламжлалт соёлтой өтгөс буурлуудын минь сургааль айлдвар ,  эцэг эхчүүд нь жинхэнэ утгаар нь  эх орон хийгээд  гэр бүлдээ эзэн болсон эрчүүдийг эртнээс уламжлалт аргаар бэлдэж ирсээр ирсэн бус уу.  Тэгвэл өнөө үед  Монгол эр хүний тухай ямар байдаг вэ гэх ураг түүхээс харвал түүхийн гүнээс түүж цуглуулах  хэмээн үзвэй .

  Монгол бөхчүүд ч хүртэл сүг болсон хэмээн үздэг байв.  Тэгүүл одоо  арай өөрөөр бодож сэтгээд явж буй хэмээнэ үзвээс  уг нь  эр хүн гэсэндээ бас  ноён нуруутай , зорилготой амьдрах , бие даах чадвар хийгээд шийдвэр гаргах тал дээрээ  нэр төртэй  нүүдлийн иргэншлийн үн дүнд Монгол эр хүнийг бие хүн болгож төлөвшлүүлэх замаар .  Энэхүү шийдвэр гаргасан хойно оо түүнээс гарч буй аюул эрсдэл  юу байна тэр болгоныг давж чадах  сэтгэлийн хаттай тэнхээтэй байх ёстой хэмээн үзэж буй .


  Энэ нь тэгээд амьдралын туршлагаас үзвэл  ажилч хөдөлмөрч , зан байдал , эрүүл мэндтэй ч холбоотой байх асуудал .  Жинхэнэ эр хүн бол  гэр бүл дотроо бол үр хүүхдүүдтэй үлгэр дуурайл болсон , эрүүл мэнд  , хүмүүжил  цаашдийн боловсролд нь анхаарч хайр халамж  тавина амьжиргаанд нь хэрэгтэй юу байна тэр болгоныг нь мэдэрч гүйцээхийн төлөө чадалтай байх нь эр хүний , аав хүний нэр төрийн асуудал хэмээн үзнэ .  
Сайн явах нь санааных.. Санаж явбал бүтнэ гэж үг ч байдаг . Сайн яваа нэгнийгээ уруу татах нэгүүд ч байгаа . Сайн яваа нэгэндээ атаархах атаа жөтөө хийж ч яваа энэ бол амьдралын хар PR хэмээнэ.  Уг нь бол элдэв сул үггүй  хэлье гэснээ хэлчихдэг , бодолтой , шулуухан , шударга , гүндүүгүй  алсын хараатай , алив бүхнийг бусадтай ярилцахдаа  дөвийлгэн хөөргөх аваас  хэт тойруулан ярих, давсалж ярих , өөрийгөө өрөөлд хэт магтуулах , хов жив хөөцөлдөө л эр эмийн хооронд жороолдоод л , сүржигнээд л , үглээ , хэрүүл хийх ,  бусдын хор шарыг дээд зэргээр цээрлэх аваас  уг чанаруудыг эр хүний давуу тал гэж үзмой .

 Бусдын хов  жив , зусар муу ятгалганд орохгүй , өөрийн үзэл  санаа бодлоо амьдралын чиг шугамандаа үнэнч байх нь эр хүний сэтгэлзүй , ноён нуруутай холбоотой хэмээнэ.  Уг нь ах захаа хүндэлж сурмаар юм даа . Өнөө нийгэм ч дээ мэдэхгүй ээ.  Эр хүн гэхээс илүү эр хүн нь ч мэдэгдэхгүй хүмүүс олширч байх шиг байна . 

 За энэ ч яахуу. Ах захаа хүндэлдэг , өтгөс буурлуудаа хүндэлж үгийг нь сонсож ураг түүхээ удам угсаагаа  мэддэг , цаг үетэйгээ шударгаар дасан зохицож амьдрах нь эр хүний шинж билээ .  Эр хүн  суухдаа хүртэл ноён нуруу шиг суудаг хэмээнэ. Уул мэт сууж , тал мэт хэвтэж , салхи мэт явж , зөв хувцаслан , нуруу тэгш тэнэгэр , харц дээгүүр , зорьсон бүхнийхээ төлөө урагш зүтгэж зориг зүрхтэй , хүч чадалтай эрүүл бие саруул ухаан сэтгэлгээ зөв байх нь уг эр хүнтэй нягт холбоотой . Эр хүн алдаж онож л байдаг .

 Эмэгтэй хүмүүс ч бас анхны амьдрал алдаа байсаан гэлцдэг тэрэн шиг л. Эр хүн алдаж эрэг нурдагаас хойш. Монгол эр хүн бол  алдаа хийсэн л бол түүнийгээ мэдэрч ойлгож түүнийгээ засан залруулж , уучлалт гуйж , түүндээ таарсан шийтгэл оноогоо  хариуцлагаа үүрээд л явах чадвар нь  байдаг нь чухал . Монгол эр хүн бол хүнтэй танилцахдаа бүтэн нэрээ хэлж хүнийг бүтэн нэрээр нь дууддаг нь эртнээс ирсэн болой . Өнөө цагт бол  арай өөр болж . Бүтэн нэрээр дуудах хэдий хэл нэрээр нь дуудаж сураагүй мэт харагдаад байгаа энэ ч яахуу бидний эргэн тойронд байж л байгаа үзэгдэл .  Нэр хугархаар яс хугар хэмээн үг ч бий.

Өөрийгөө дорд үзэх аваас  өөртөө итгэх итгэл нь байхгүй бусдаас ирсэн доромжлол гүтгэллэг өдөөн хатгалгаа  түүнд таарсан  хариуг  барьж чаддаг хэмээхүй .  За тэгээд  хуурч мэхлэх , зусарч  бялдууч , шалиг зантай , завхайрах хийгээд  архидан согтуурах аваас  гүтгэн доромлоуулах , ихэд баясах , эрх мэдлээр албан тушаалаар далайлгах , сул дорой эмэгтэй хүнд хүч тэнхээгээ харуулах ,  хулгай дээрэм байтугай , хүн муулах хийгээд эдгээр зүйлсүүд нь адгийн новшийн зантай эрчүүдийн шинж хэмээн үзэж Монгол хэмээх эрчүүд цээрлэж байж . Одоо ч энэ цээр нтрээс үл ойшоогоод байгаа бус . 

Ноён урваач нохой шарваач , Эрийн муу эмд гэж үг ч бий.  Өнөөдөр Ардчилал хэмээх үзэл баримтлал , хүний эрхийн асуудал  олон сайхан үгэнцрээр халхавч хийгээд л өөрсдийгөө өмөөрөн алдаа дутагдалаа засахгүй ард түмнийгээ ядуурлын байдалтай болгосоор л байна .  Энэ бүхнээс  гарч энэ бүхнээс зоригтой алхам хийж өөрсдийгөө өөрчлүүл яаасын Залуусаа.  Одоо хэлэхгүй юм бол  дараа гэсээр байгаад хойшлуулсаар байгаад магад дараа жил гэсээр байгаад  эсвэл  хэзээ ч үгүй гэсээр байх уу. 

Улс төрд Шинэ Манлайлагч  зорилтод ТВ төслийн нэрийн дор  бүгд л амжилттай оролцвол тиймээ.  Өнөө нийгэмд Улс төр хэмээх заваан бохир увайгүй гэсэн нэрний талаар хэн хүнгүй л  үзэн ядаж  шар мэдээлэл , хэвлэлийн эрх чөлөөгөөр эрээлжилэн хөвөрсөөр  байна .   Уг нь залуус бид нар чинь  төрийн гэх  ОБЪЕКТ шдээ. Энэ нь дан ганц объект байх аваас субъект байх нь эрхтэй . 

Өнөөдөр  бид нарыг эх орондоо энэ л амьдарч буй төрөлх хотдоо  амьдарч буй хүрээлэн  аймаг , сум , багдаа сайн сайхан амьдрах нөхцөл хийгээд   энэ л дэлхийд амьдарч буй болохоор би Монгол улсын иргэн шүү гэж би Монгол эр хүн шүү гэж хүндлүүлэх бололцоог бүрдүүлж буй энэ  зорилтод төслийн дор , төрийн удирдлага , хийж чадахгүй байгаа зүйлээ мэдэхийн тулд , олж авахын тулд хийж чадахгүй байгаа энэ л улс төрийн тогоонд байгаа бохир заваан гэх нэрийг угааж эергээр манлайлахыг цаг хугацаа залуучууд бид нар Монгол эр хүн бид нар шаардах эрхтэй байх гэж бодож байна .

  Мэдээж өнөөдөр би ингээд бичээд сууж байгаа адил уншиж байгаа хэн боловч санаа бодол оюун ухаанаа уралдуулж шинэлэг санаа шийдэл бүхнээ олж авах мэт сэтгэл төрч байна .  Бид өнгөрсөн алдаанаасаа суралцах бус , ирээдүй бүхнээ харан , хүсэл мөрөөдөл тэмүүлэлдээ хөтлөгдөн урагшилж чадна гэж бодож байна . Тиймээс  л энэхүү улс төрд бол залуучууд бид нар  шинэ сэргэлтийг авчрах цог золбоотой залуус бид нар л хэрэгтэй мэт сэтгэл төрөөд байгаа мэт. 

0 comments: