Мөстэй колагаа уугаад хэвтэж байсан дээр биз




Халуун наранд явах ч бас тиймхэн юм аа тэ. Болж өгвөл онцын ажилгүй бол гэрээс гармааргүй мэт. Халуун наранд явсаар байгаад нүүр харлачихна гэнэ. Муухай болчихно л гэнэ. Бүгд биш юм аа гэхэд зарим нь халууныг үзэн ядна. Зарим нь хүйтэн байж байснаас халуунхан байсан дээр гэлцэнэ. Зарим нэг нь сүүдэр бараадан явж байхад, зарим нь гараараа нүүрээ халхлан хаана. Халуун наранд ч сайхан час хийсэн мөстэй кола ч сайхан даа гэнэ. Хөрөгчний хүйтэн ундаа ч янзтай шүү. Хөдөө нутгаар явж байхад л мөстэй хүйтэн кола санагдаад байдаг болохоор аргагүй л хөдөө нутгийн агаар нь сайхан юм даа гээд л гол горхины ус ундарга л аминд орох мэт. 

Хөдөө нутгуудаар явж байхад голтой байсан гол нь ширгэчихсэн бараг л  олонхи нь ширгэчихсэн хаа нэгт газрын булаг шандтай газар бараадан зуншлах айлууд энэ тэндгүй л харагдана. Нэг сайхан тэнгэр дуугартал аадар бороо ороход ч нилээн сайхан болох байх даа ай. Халуун аагим халуунд ч нарны харшилтай хүмүүсд хэцүүеэ. Эмзэг арьстай болохоороо хамаг бие загтнана улайна, түлэгдэнэ.  Гудамжаар нааш цааш холхилдох шалдан гуя шилбээ гялтгануулах охидуудад л бараг л хөх мөх гарах гэжгаам шиг энгэрээ задгайлан явах мэт. Аргаггүй биздээ ганц иржгаа зуны улирал нь болохоор таатай байгаа биз. Өнөө өлөн нүдлсэн гарууд чинь нүд нь орой дээрээ гарчихсан яаж зүгээр байх уу  харчих санаархана хойшоо эргэн харна.

Халуун наранд даралтаа ихэсгэн байж тархи толгойгоо хөдөлгөн бөөлжин байж явах хэрэг байгаа ч юм уу үгүй ч юм уу тэ гэхдээ хувь хүний амьдрал болохоор яаж мэдэх билээ. Тортой юм аа дааж ядан өрөөсөн гартаа таягтай явах хөгшүүд хэцүү санагданам. Хаа сайггүй л автобусны буудлыг эзэгнэнэ зогсох гудамж талбайгаар нүүр амаа таглан зогсоцгоох худалдаачид өглөөнөөс орой хүртэл өнжинө. Зарж байгаа юм нь халуун наранд хэдэн цагаар ч байсан юм муудаж ялзардаггүй гэмээр хүмүүс аваад л байхын аваад л. Зарим нь аваарай аваарай гэнэ. Энэ нь бодвол тамхи зардаг хүмүүс. Зарим нь бороо ороосой гэнэ.

Зарим нь үер болохын нэмэр гэнэ. Үер болохоор үерийн аман дээр буусан хэдэн гэрүүд хэцүүеэ. Олдож байгаа газар нь юм уу эсвэл  газар олдохгүй дээ болоод ингээд байгаамуу бүү мэд.  Алгын чинээ дарам газар харамлаад баймааргүй юмсандаа. Тэгсэн мөртлөө ард иргэдэд өгч болохгүй гэсэн мөртлөө томчууд нь өөрсддөө газар аваад орд харш бариад суухын яаана. Ингээд ярьвал ч амьдрал базгар байна шүү. Ардчилсан нам байхад ард иргэддээ юу үлдээв гэхээр баахан өндөр өртөгтэй зам тавьсан бөөн өр л үлдээсэн. Ард түмний амьдрал доройтож эдийн засгийн хямралд өртүүлсэн. Одоо гарч буй МАН-д л хамаг үйлийн лайгаа үүрүүлэн хамаг хэргээ тохож байгаа мэт. Ойрдоо дулаахан өдрүүд үргэжилсээр л. Хүндхэн хэцүү байсан үе, одоо ч наадам гээд л ар араасаа шоу эхлээд л явахын байгаа биз. Заза энэ ч яахав.  Халуун наранд шатаж, хайлж, урсаж явжыхаар гэртээ хаа нэгтээ сэрүүн газар хэвтээд мөстэй колагаа уугаад хэвтэж байсан дээр биз.



0 comments: