raiN

Хэзээний л сайхан бороо хур орсон шигээ нэг л сайхан харагдана. Гандуу байсан тал хээрийн нутгаар аль хэдийнэ ээ өнгө орчихсон харагдана.Тэр тусмаа хөдөө нутгийн зуншлага сайхан шүү. Хүн өсөж төрсөн нутгаа ярина магтана. Магтацгаана хуучилдаг. Хааяа нэгтээ өсөж төрсөн нутаг унасан газар угаасан ус, шороон дээрээ ирэн газарт хөрвөөдөг. Би тэгвэл төрсөн газар гэхээр төрөх газартаа ирэн хөрвөөхийн байх даа айн хэхэ.

 Хот хөдөөгийн нэг ялгаа нь агаар. Хэд хоног цэвэр агаарт амарч ходоод гэдэс, уушгаан цэвэрлэе гэж байгаа бол цагаа идээн дээр л байх хэрэгтэй юм шиг. Бороо ороод л. Шиврээд л шиврээд л. Тэртээх уулсын хаяагаар манан татас хийгээд л энэ бодвол хэдэн хоногоор ч орох төлөвтэй хэмээн ярина.Гандуу байсан тал нутгаар дуниартан хүр татас хийгээд л аргаггүй л зун цагийн амьсгал аль хэдийнэ ээ түгсэн байлаа. Хөдөө нутгийн айлууд өглөө эрт ажил албандаа орно сааль сүүлийн ажилдаа орно.

Хотын мань мэтийн хүмүүсийг бодвол ч ажилсаг. Өглөө ургах нарнаар оройн нар шингэх хүртэл ажилсаар л. Хөдөө нутгийн тал хээрээр хөл нүцгэн явж байхад  малын зоо тэнийсэн хай сайггүй өвс цэцгийн шүүс бүрэлдчихсэн мэт харагдана. Хаа нэгтээ явахаар аргалын утаа суунаглана үнэртэнэ. Тал хээрийн нутгаар дур зоргоороо бэлчих таван хошуу мал бэлчихийн хажуугаар тогоруу шувуу гэдгийн өндөг  үе үе тааралдана харагдана. Үе үе явж байхад зурам, алаг даага, үхэр огтоно мэтийн амьтад үе үе гарч ирснээ бултайна.

 Бороо орохоор  хүмүүний сэтгэл тэнэгэр болж уужирна. Сэтгэл санаа онгойж тайвширна. Хүмүүн бид байлгалийн үзэгдлийг захирч чадах биш. Нэг орохоороо хэдэн өдрөөр ч  орно. Байгалийн үзэгдэл болохуйц гол мөрөн үерлэнэ тогтоно. Бороог би өмөөрөхүй мэт. Хув хуурай элс шороогоор элсний нүүдэл шиг өдөр ч шөнө ч шуураад байвал ямар байх бол төсөөлөгдөхүйц. Бараг л шуурсны гайгаар толгой түрүү, нүд, ам чих рүү нуль шороо амтагтана хир болон тогтохуйц харагдах байх. 

За за бороотой энэ өдрийн мэнд. 

0 comments: