СонгуулЬ ингэж өгөв




6р сарын 29 ны энэ өдөр Монгол улс даяар сонгууль өгөх уур амьсгалтай өдөр ажгуу. Тэртээх уулын энгэр бэл дээр хана туурга нь урагдчихсан бараг  л  урхи нь хийсчих шахуу нэгэн гэр  тооноос нь утаа суунаглана харагдана. Энэ айлынх том хүүтэй 2 нь сургуулийн насны хүүхэдтэй нэг явж чаддаггүй тэргэнцэртэй чавганц амьдрана. Насанд хүрсэн 3 хүүхэд нь сонгуулиа өгөхөөр аль хэдийнээ явсан харагдана. Хүүхдүүдтэй аль хэдийнэ ямар хүнд өгөхөө ээж нь хэлсэн  сууна. Бодвол ээжийнхээ захиас хэлсний дагуу тэр хүндээ өгсөн  байх. Чавганцын яриаг сонсоод сууж байхад

Чавганц Намайг бага байхад л сонгууль гэдэг жигтэйхэн сайхан болдог бараг л наадам шахуу хийдэг бөх барилддаг байждээ гэнэ. Тэр үед ямар олон нам эвсэл, бие даагч гэж байсан ч биш гээд л. Сонгууль  өгөхөөр жигтэйхэн гоё сайхан хувцас одон медалиа зүүгээд явцгаадаг байждээ. Одоо та нар дуртай дургүй нэг явмаар болох юм за да хэн гэдэг хүнд өгч саналаа өгдөг билээ. Би хүүхдүүддээ хэлсээн  та нар тэр ардчилал гэж балай юмд өгөвдөө гэж. Энэ ардчилал гарснаас хойш бид нарыг ядууруулсан  гуйлгачид шүү дээ гэнэ. Ардчилал бид нарт юу өгсийн та нар сайн боддоо гээд л  амандаа бувтнаад эрхээ эргүүлэн маань уншина сууна.  Үгүй ээ тэр Намбарын Энхбаяр дажгүй хүү юмсан яагаа бол зурагтаар ярьж байна уу хүүхээ гэнэ.
Үгүй ээ эмээ сонгуулийн дүн гарах болоогүй шүү дээ удахгүй тань дээр бие төлөөлөгчид ирж санал авах байхаа гэж хэллээ.

 Чавганц Энэ хүү гарах байхдаа яах бол гэж ярьсаар л орон дээрээ бөндөгнөн  суусаар өөрөө өөртөө ярина.
Аргаггүй ч  биздээ явж чадахгүй болсон хүн яаж явах билээ. Бараг л нүдний болор нь цайрчихсан.  Санал авах хүмүүс ирсэн байлаа. Хэд хэдэн хүмүүс ирсэн  ирц ам бүл асууж байгаа бололтой.

Чавганц Хүү минь ээ энэ дээр миний сонгох тэр хүмүүс байна уу алив миний охион хэлээд өгдөө гэнэ. Охин нэг нэгэнгүй нэр дэвшигч наруудыг уншаад эмээдээ өглөө. Санал авч байгаа улсууд нэг нэгэнгүй зааж зааварчилж тэр тэр хүн дээр хараар зурна гээд л. Гар нь салга болохоор хичээлд сурдаг охиноор  нэр дэвшигч хүн дээр  тодруулаад зурчихлаа. Сонгууль авч буй  хүмүүс нь за болсоон одоо гээд яваад өгөв. Зөв сонголт хийсэн байгаа. Эсвэл буруу дээр нь зурсын болов уу . алив цаана чинь хэн байна  дундах охин байна уу гэсээр л.  Охин эмээгийнхээ хэлснээр зурсан гэж хэллээ.  

Ийнхүү сонгуулийн уур амьсгал өглөөний 7 цагаас оройн 22 цаг хүртэл үргэжиллээ. Санал өгөцгөөсөн хүмүүс  аль нам, эвсэл, бие даагч нарууд гарах бол гэж унтах нойроон хагаслан  зурагтаа шимтэн сууна үзэцгээнэ. Бараг л энэ  сонгуулийн өдөр  аймаг, сум, хот дүүргүүдийн улсын наадам шиг л хүн бүрийн сэтгэл догдолсон нь мэдээж. Давсан бөхийн цацаж хаясан боов боорцог даган хуйлрах мэт, гийнгоолдох хурдан морьдынх нь хөлсөнд гар хүрэх гэж хуйлрах мэт, эрхий мэргэн харваачдын оносоныг нь даган найгалдан хуйлрах мэт санагдаад л нэг ийм мэдрэмж төрүүлсэн өдөр болж өнгөрлөө.

Орой нь сонгуулийн урьдчилсан дүнг намаас  танилцуулахаар хэвлэлийн хурал орон даяар хийлээ. Тэр тэр нэр дэвшигч гарлаа тэр тэр намаас гээд л, олонхи нь тэр нам боллоо. Хурай хурай гээд л. Хөөрүү ч улсаа даа монголын ард түмэн бид.  Унасан бөхөд шалтаг мжндахгүй ээ гэж.. сонгуульд өрсөлдөж байсан нам эвсэлүүд хоор хоорондоо  бага хэмжээний дайралт, атаа хорсол, хорон явуулга бүхий зүйлүүд хийх юм. 

Ялагдах мөрөөрөө ялагдагүй  шалтаг тоочоод л тэр тэр нэр дэвшигч нарууд заль хэрэглэсэн дахиул дахиул дахиул гэх ухааны юм яриад л  сууж байх гэж. Ардчилал гараад улс төрд хүчин зүтгээд хэдэн жил болсын бүү мэд. Ямар ч байсан Ардчилал  хийсэн юмтай гэдгээрээ монголын ард түмэндээ тайлангаа тавих цаг. Магад тавихгүй байсан ч мэднэ. 

Их хариуцлагыг энэ сонгогдож гарч ирсэн нэр дэвшигч наруудад том хариуцлага ноогдож байгаа мэт. Цаана чинь цагтаа Тимон гээд хип хопоор дуулж байсан хүүхэд саяны сонгуулиар нэр дэвшээд тодроод гараад ирэх жишээний.  Энэ ч яахав дуу дуулаад явж байсан гавьяат  тойргоосоо олонхийн саналаар гараад ирчихэж. Нэрийг нь сонсвол Жавхлан. Гүнбалай дуучин болоод Жавхлан УИХ-д суух гэж.

Бараг л мэрэгжлээ солилцоод байгаа юм биш үү. Гүнбалай Эрдэнэт хотоос дэвшээд амжилт олсонгүй дээ. Тэр байтугай монгол улсын далай даян аварга хэмээх Авгаансамдангийн Сүхбат гэж бас л дэвшээд гараад ирэх нь тэр.  Миний мэдэхээр барилдаж явж байсан болохоос биш бичиг үсэгтэй зууралдаж байгаагүй хүндээ УИХ- д гараад хэсэг зуурхан л будилах биз хэмээн бодохуйц . Хиймэл силикон шахуулсан бараг л Ким карандаш шиг гэх  шазруун зантай дуучин Нара гарсангүй за тэгээд гараагүй дээр шд. Би бодож байсын  залуучууд нь Нараг сонгох вийдээ гэж :P.

Бодоод байх нь ээ хэн мөнгөтэй байна хэн баян байна тэр хүн сонгуульд өрсөлдөж чадахуйц. За за энэ ч яахав хэтэрхий их нуршаад бичээд байх шиг байна. Манайхан чинь богино өгүүллэг унших дуртай улсууд урт тусмаа л нуршиж бичсэн гээд л хальт нүдний хурдаараа уншаад дуусгах жишээний.  Сонгууль ашгүй нэг дууслаа гэж байтал  АСЕМ-н уулзалт гээд л. Бараг л монгол орныгоо ядуу зүдүүгүй гуйлгачингүй цэвэр цэмцгэр хот шиг харуулах гэж царай муутай ядуу дорой амьдралтай хүмүүсүүдийг хотоос гаргах тухай мэр сэр дуулдаад л өнгөрчлөө. 

Хүчээ үзэх бөхчүүд нь барилдаж, эрхий мэргэн харваачид нь оноч мэргэнээ үзэх гэж, хурдан морьдын  гийнгоолдох  чимээг сонсох гэж, газар газрын аймаг сумдын алдар цуутай хурдан морьдууд цугларах мэт. Сүржин харагддаг шүү. Наадмын маргааш нь намрын улирал гээд л. Ая аяа хурдан байна шүү юу юуггүй бороошихнээ гэдэг шиг. Юутай ч монголын ард түмэн сонголтоо зөв хийсэн гэдэгт итгэлтэйгээр сууж байгаа байхөө. 

За тэгээд бороо ордогоороо орон хуй салхи эрчилэн тоос шороо бужигнан дэгдэж дуу цахилгаантай аадар бороо орон голгүй байсан гуу жалганууд үерт автан, чийг үнэртсэн хөхөмдөг тал дээгүүр өнгө өнгийн солонго татуулан харагддаг шиг энэ сонгууль  өнгөрч ард түмний амьдрал урьдын хэвийн байдалдаа орох мэт.  

Сонгуулийн үеэр ухуулга хуудас тараагчид, хүн чанар гэдгээ арилжссан хэдэн  бичээчид, нам дагаж нэр дэвшигч наруудыг даган далдагнасан хэдэн хүмүүс бүгдээрээ өөр өөрсдийн амьдралдаа эргэн  орно. Урьдын адил ард түмний хараал зүхсэн ядуу зүдүү тарчигхан амьдрал, хэдэн улс төрчдийн хэрүүл маргаантай байдлыг дахиад л 4 жил үзэх болов уу үгүй болов уу бүү мэд.  За за юутай ч блогоор ороод гарлаа.:P

0 comments: