Хэзээ сурахын юм бол

Хүүхдийн баяр гэхээр нээх гоё санагддаг байсансан. Бодвол хүүхэд насаан дурсаа юм байлгүй. Ямар дуун дээр дурсаа юм байлгүй гэдэг билээ тэрэн дээр гардаг шиг л дурсан санасан байх. Тэр үед ч ганцхан паркаар ороод л хэдэн тоглоом дээр суугаад л баярлачихдаг байсан. Аан тийм талбай дээр зургаа авахуулах гэж хар цагаанаар угаалгаж зарим нь өнгөт болгох гэж оролддог байсан гэжуугаа шд.  Тэр үед ч одоо шигээ янз бүрийн гоё тоглоомнууд ч байсан биш хувьсгалт комуннист социалист гээд л үзэл бодол суртал болсон хүмүүс байсан байх. Орос ах эгч наруудын үлдээсэн тоглоомнууд бас хэд хэдэн орон сууцнууд. Энэ нь орос ах эгч наруудын л гавьяа. Сүүлдээ манай монголчууд новшироод оросуудыг хөөн зайлуулсан гээздээ.

Тэр үед нээрээ ч хог хаягдлаа газраар хаяж явдаггүй байсан байх аа. За энэ ч яахав.  Өчдөр  хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр эх үрсийн баяр болж өнгөрлөө. +28 градусын.   Өглөө хэдэн цагт  нээлтээ хийсий билээ бүү мэд нэг л мэдэхэд зурагтаа асаасан чинь  нээлт нь эхэлчихсэн дуу дуулцгаасан бүжиглэсэн ишг хүүхдүүд харагдана. Халуун бөгчим  төөнөх мэт Сүхбаатарын  талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Central tower, Зайсан  sky resort  гээд хаана л хүүхдийн гэх баяр байна тэнд л олноороо шамбааралдссан хаана хүмүүс байна тэнд л.

Бараг л туул голын эрэг гээд хөл гишгэх зайггүй болтлоо дүүрсэн харагдана. Би ч өдөр гарахаасаа эмээгээд хар халуунд гарч байхаар гэж бодоод орой гараад л талбайгаар, Central tower хавиар явлаа  тэгсэн хог новшинд дарагдсан дарагдаж үлддэг нь яг л сурсан зан нь харагдаад. Энэ нь бараг л үзэгдэл болоод байгаа юм биш үү гэсэн шиг л дүр зураг харалдлаа. Талбай дээр очлоо хаашаа л харна энэ тэнд бужигналдан хүмүүс, халуун наранд шарагдах хөлсөөн дуслуулах сүүдэр бараадаж буй хөл хүнд болсон эхчүүд, нялх нойтон хөхүүл хүүхэдтэй хүмүүс ийш  тийш холхилдоно харагдана.

Хаашаа л харах тэнд худалдаа наймаа, арилжаа, сугалаа гэх, хаашаа л харна хуушуур бууз пришко аваарай гэх, болсон болоогүй түүхий гэх хамаагүй хоолнууд,  хаашаа л харна  ундаа жүүснүүдээ аваарай гэх, хаа сайггүй булан тохоо ундааны хуванцар савнууд явган хүний явах гишгэх зайггүй л бөөн хагрсан шаарны хог за энэ дүүрч өнөө хотын нойл нь энэ үед ч ашиг орлого нь нэмэгдсэн байх бодвол ар араасаа очерлосон хүмүүс, зарим нь тэсэлгүй булан тохойд бургасны тэнд л бие засах нь жишээний. Хүүхдүүдээ ээжийгээ ханийгаа баярлуулаад байна уу нэг л ойлгоогүй шүү.  Жишээ нь  турник нь дээр хэдэн минут суниасан бол тэдэн төгрөг, ганц хоёр цохилтоор ганц хадаас хадвал тэдэн төгрөг хожино, тэдэн бөмбөг  оруулбал тэдэн төгрөг гээд л дан залуучууд л овоорсон харагдахын.

 Хөхүүл хүүхэдтэй жирэмсэн гэх хүүхдээ дагуулсан хүмүүсүүд нь сүүдэр бараадссон харагдах жишээний. Хотын гудамж талбай цэвэрлэдэг хэдэн хүмүүсүүдийн ажил нь хүндэрсэн байхдаа бодвол. Энэ тэнд ийнхүү хогон овоо босох жишээний. Уг нь эхчүүдийн хүүхдүүдийн баяр биздээ эсвэл эсрэгээрээ болсымуу. Ундаа, чихэр, чипс, попкорн, тамхины иш, ундааны хуванцар савнууд, архины лонхнууд гээд байхгүй юм алга. Уг нь соёлтой боловсон байсан бол ч даанч манай монголчуудын зан нэг тиймэрхүү харагдаад байгаа юм. 
 Нийслэлийн захиргаанаас  хүүхдийн баяр гээд холбогдуулан оюутан залуусыг Хогоо бүү хая хогоо энд хийнэ үү гэсэн лого бүхий цаасан хайрцаг бариад л төв заам, талбай дээрх иргэдэд үйчилж байсан байх даанч хогийн савны хүрэлцээ дутмаг байсан нягууртай. Даанч  бид нар хүүхдүүддээ ямар үлгэр дууриалал үзүүлээд байгаагаа ч мэдэхгүй биз.  Хэнэггүй байдаг биздээ бодвол.  Бид нээрээ хэзээ баярлаж сурах бол жинхэнэ утгаараа энэ ч арай биш ээ.


0 comments: