дүр эсгэгч


Maybe  хэн нэгэн өөрийнхөө зан ааш характер, ёс суртахуун , мөн чанар бодит байдлаасаа  шал өөр орчин тойрнынхоо танидаг ч бай танидаггүй ч бай хүмүүсд харагдаж үнэлэгдэхийг хичээх үнэлэгдэхийг хүсдэг аж.  Мэдээж би гэдэг хүн байлаа гэхэд бусад хүмүүсд тохируулан таалагдах , таалагдахын тулд хэлбэржилт хөөх гэх мэтээр байхгүй л дээ мэдээж хүн өөрийнхөөрөө л байхад ОК биз дээ. Зарим нэг гэгээрсэн хүмүүс шиг л хэхэ угаасаа ухаан муутай байж ухаантай хүний дүр эсгэгч олон болчихож за ухаантай хүний дүр эсгэгч болоод ч оролдоод ч хичээгээд ч нэмэргүй биз. 

Хүн гэдэг чинь зайлуул  дотор сэтгэлдээ шунал гэгч нь  буцалж байдаг атлаа нигүүлсэнгүй сэтгэлтэй болж хувиран үнэлэгдэхийг хичээх юм . Нулимс гэгч нь огтоос огт гарахгүй атлаа хэн нэгнээр өрөвдүүлж байхыг хичээх гэж хурууныхаа өндгийг сэмхэн норгож байж нүдээ нухаож эхэр татан гэгч нь болж мэгшдэг хүмүүс олонтаа болчихож.  Үүнийг л дүр эсгэгчид хэмээх мэт. Тэр хүний гени  ба түүний мөн чанар нь угаасаа муугаар бүрэлдэн тогтож мунхаг бүдүүлэг орчинд өсөн ямагт л бусдад атаархан хорсох хов яриаг алгасахгүй  сонсон суух, үргэлжийн мөнх хэн нэгнийг үзэн ядан хараан суух орчинд хүмүүжиж буй төлөвшссөн д юм бол засч залруулаад ч нэмэргүй.  

Эх нь хээр алаг бол хүү нь ший алаг  гэдэг утга ч бий л дээ. Алсдаа сургууль гэх зүйпд суралцаж ухамсар мэдлэгээрээ хучихыг хичээвч нэг мэдэх дор зэс нь цухуйх биз. Хүмүүс  өөрийн сул муу чанараа мэдэрч илүү сайн хүмүүстэй уулзан учирч нөхөрлөж тэдний санал бодлыг хүлээцтэй тэвчээртэй сонсон олон сайхан мэдээ мэдээлэл унших сэтэлгээ хэмээх зүйлээс оюуны сувд  шшүүрдэн авахыг хичээх аажимдаа өөрчлөгдөн сайжрах мэт. Алтны дэргэдэх гууль шарладаг аа гэж энэ.. Дүр эсгэсэн улстөрчидөөс авахуулаад л дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг шиг төрийн доор байгаа ард иргэдүүд яаж хөл толгойгоо нийлүүлэхийн бүү мэд.  Хаашаа л харна худлаа  бие биеэ хайрласан, талархсан  мөнгийг шүтэж, өнгөнд хууртагдсан хуурамч бараан царай, бие биедээ гайхуулах гэсэн хоосон ихэмсэглэлүүдээр дүүрэн, зусардлаар дүүрэн арчаагүй төрх, нэг л их дүр эсгэсэн хүмүүс. 

Хотын гудамжаар явжуухад толгойдоо алчуур ороосон  лам ч гэмээр христ гэмээр.. Бусдын зовлон  шаналал дээр бизнес хийгч муусайн мухар сүсэгтнүүд . Бүгд ийм биш л дээ зарим нэгүүд нь л.  Өө тэгээд  дүр эсгэсэн баячууд ч бий бас бусдыг даган зусардах угаадах долоох шахуу л  далдагнаад л байхын яана.  Харин нэг өдөр буруу гишгэсэн бол дээр байсан хүн чинь газар унах аваас дээрээс нь дэвслэх хүсэлттэй хүмүүс олонтаа. За өнөө   би монголын од мод гэлцдэг дуучид жүжигчид өөр юу байдгын тэр бүгд л. Од болох амархаан та бидэнд хэдэн сая төгрөг өгчих тэгүүл би таныг  RAITING өсттөл чинь од болгоод өгнө гэх. Тэднийг хөөрөгдөнсөд мундахгүй шүү.   Олны танил болох нь хэцүү харин тэдэнд  хүндлэгдэж явна гэдэг юу л бол тийм ч амаргүй байх.  Угтаа бол олон улсын хэмжээнд бол шал өөр хэмжүүртэй шдээ энэ од гэдэг үг нь. Харин бид нар өөрсдөө л хүндэтгэлтэй хандаад байдаггүй болохоос олны танил гэгч нь од гэдгээ нэгнээ дуудахад амараар нь од гээд нэрлэчихдэг .  

Хажууд нь байгаа дэргэд нь суух хэн нэгүүд нь өөрөөр хэлүүл зусардагсад нь ямагт  чи шүү чи од шүү гээд хөөрөгдөөд байхаар зайлуул дасчихдаг юм шиг ээ. Ер бишийн мэдрэмжийг тэр хүнийг эвдээд эхэлдэг болохоос биш. Нээрээ л хүн болгон хараад ч байгаа юм шиг хүндлээд байгаа юм шиг даапаалаад хошгоруулаад байгаа юм шиг санагддаг байх даа.  Өөрийгөө бусдаас "илүү" гэдэг ойворгон бодол нь бусдын өмнө юу ч бодохгүйгээр "цэцэрхэж", адаг сүүлд нь бусдын доог тохуу болоход чиглүүлж байдаг.  Нэг дуу байдаг шдээ ИЛҮҮ ИЛҮҮ  гээд л . Энэ дуу анх алтан медаль эх орондоо авчирахад л манай монголын ард түмэн бүгд л туйлширсан байх.  

Хэрэв өөрийн тэнэглэлээсээ болж нэр хүндээ алдчихвал, мөнхөд од байх хүслээрээ юу эсийг хийх билээ айнн. Олон нийтийн газар ичих зовохгүйгээр нүцгэлээд л  од болохын хүслэнгийн илрэл байх дөө зайлуул. Тэнэглэгсэд, ихэмсэглэгсэд бол жинхэнэ од  биш дүр эсгэсэн од болж хувирах аж. Сайн нэрийг хүсэвч олддоггүй, муу нэрийг хусавч арилдаггүй  гэдэг шиг л болох байхдаа.  Бид эх орондоо хайртай юу мэдээж хайртай гэх байх. Тэгсэн мөртлөө өөрөөсөө биш  бүх бурууг бусдаасаа хайх. Хэрэглэж болсон бол гүйцээ гэсэн шиг гудамж талбайд хогоо хаях мэт. За тэгээд сурсан зангаараа шүлс цэрээ хаа хамаагүй тааралдсан газраа нулимах.

0 comments: