Амьдралын утга учир хийгээд


Эргэн тойронд хүрээлэгдэж буй бидний амьдрал  үнэхээр сайхан байна уу  сэтгэл хангалуун байгаа болов уу айнн. Мэдээж  эрээнтэй бараантай байсан хэдий ч ,жаргаж байсан ч зовж байсан ч  амьдрал өөрөө баялаг шүү дээ. Амьдралаас уйдаж байна аа гээд хэн нэгэн хүмүүс амиа золислохыг хэн байг гэхэв.  Зарим нь бүүр хайр дурлалаас болж амиа хорлохыг үгүйсгэхгүй. Амьдрал аа гэж хэн нэгний санаснаар болдоггүй байж болох талтай ч хувь хүн өөрөө энэ амьдралыг бий болгох аваас амьдралын утга учир биз. Амьдрал уу мэдээж миний хувьд сайхан байна гэж хэлэх бас өөр хэн нэгэн хүмүүсд бас өөрөөр хэлэх байх л даа.  Амьдралын утга учир нь ер нь юуийн бол гэхээр чи өөрөө эхээс мэндэлж төрсөн юм болохоор чи л  өөрөө  утга учиртайд оршиж байгаа байх л даа.

 За тэгээд бидний нийгэмд болж буй юмс үзэгдэл эргэн тойронд болж буй үйл явдал, хүмүүс бид өөр өөрсдийн зорилготой тэр зорилгын араас явжгаац, тэднээсээ амьдралын утга учир юуийн бэ гэдгийн олох явдал байх л даа.  Ер нь бол хувь хүн өөрөө хүн болохыг л амьдралын утга учир гэжгаа юм биш үү айнн. За тэгээд хүн бүр өөр өөрсдийнхөөрөө ойлгох л байх л даа.  Хүн төрсөн л бол аз жаргалтай л амьдраад явах учиртайг бас хэлээд байгаам болов уу. За байз өөр юу юу хэрэгтэй юм бол гэхээр..  бодъё бодъё... за за  дэмий зүйлд толгойгоо гашилган зовоох хэрэг байна уу надад лав бодоод байх шаардлага байхгүй мэт, бодоод байхаар сүүлдээ холион бантан болж толгой өвдөх шиг л болдын шдээ .

За за хэн мэдлээ хө.  Та нар аз жаргалтай амьдарч байна уу.. энэ аз жаргал гэдэг нь бидэнд юу юу байгаа бус харин яаж амьдарч байгаад л оршиж байгаад л юм биш үү. Бидний өдөр тутам юу юу хийж  байгаа нь  за тэгээд хийж бүтээж байгаа үйлдэл юу байгаа билээ  тэр бүгд бодол санаа нтртэй шууд холбоотой бус уу.  Тиймдээ ч яаж амьдрах яаж аз жаргалтай амьдрах вэ гэдгийг бодохтой холбоотой гэсэн үг юм уу айнн..Хүн болгон л амьдралаа аваад явчих юмсан хүний дайтай амьдраад гайгүй цалинтай газар ажилаад хэдэн хүүхдүүдээ тэжээгээд аваад явчих юмсан эхнэртэй нэг хувцас хунар аваад өгчих юмсан гэж бодох нэг өөр. 

Хүний хэрэгцээ хязгааргүйгээс хойш  гайгүй машинтай болчих юмсан  зээл хөөцөлдөж үздийн билүү лизингээр авчдын билүү гээд бодох байх. Машинтай болчуул наад зах нь зун дураараа цэвэр агаарт гарчихна хөдөө явчихна гэж бодох бас өөр. За машин аа авчихлаа дараа нь би яах билээ гэж бодно , сэтгэнэ , тунгаана. Сар болгонд л машин авсны  зээлд явчихна гэсэн асуудлууд ар араас гарах л байх л даа. Хүн болгон л  өөр өөрсдийн зорилготой түүнийнхээ араас , зорилгынхоо араас явах асуудал. Амьд хүн арга чаргатай л гэлцдийн. Үнэн үг шүү. Зарим нэг хүмүүсийг хараад байхад өдөр тутмын амьдралаас  таашаал авч чадахгүй сэтгэл ханамжгүй бусдад сайхан харагдах юмсан гэсэн оролдлогоос үүдэлтэй юм шиг. Төсвийн ажилчин ч бай  хувийн хэвшлийхэн ч бай ,  дээдэх доодохгүй хөл толгойгоо олж чадахгүй байгаа хэдэн сандал ширээний асуудлын талаар булаацалдсан хэдэн албан тушаалтнуудын гар хөл бологсод.
  
Бэртэгчин , долдой гэх нэр бүхий хүмүүс , хээл хахуульдаа автагдсан өр зээлэндээ дарагдсан өтөнд баригдаж дуусах гэж байгаа хэдэн горил нь толгойтнууд . Өчдөр зурагтаар хараад байж байхад албан тушаалаа булаацалдсан хэдэн сайд нар , улс төрийн гэх бохир гартнууд, шинээр ерөнхий сайд томилогдсон гэх сургаар түүний хүрээлэгдэх эргэн тойрныхон сайдын суудалд суучих гэсэн санаа агуулж буй хэдэн луйварчингууд ээлж ээлжээр сандал ширээнээсээ ховхорч чадахгүй л микрофоны ард сууцгаач шиг . Эд нар ард түмний бид нарын солголтоор гарч ирсэн хүмүүс шүү дээ. Ард түмний сонголтыг хүндэтгэх биш харин ард түмэн бид нарыг  нусаа нийж базсан цаас шиг л дорд үзэх шиг л.

Угаас үнэн шдээ. Угаас хэзээ хүндэтгээд  байсын. Аргаггүй эрхэнд л баяр  ёслол болохоор л сайн нэр зүүж сайн хүн болцгоох гэж шагнал урамшуулал өгцгөөх юм.  Олны танил болох нь бас л хэцүү юм даа. Олны нүдэнд хэл ам болцгоож хэл ам татлуулан шичлүүлэн сууж амьдарч байхаар эгэл жирийн амьдралаараа эрх дураараа хэн нэгэнд хэл ам болохгүй  олны нүдэнд дурандуулахгүй сэнсаац дэгдээлэхгүйгээр амьдрах бас л сайхан хэрэг байх.  За хэн мэдлээ энэ од гэх нэр бүхий хүмүүсүүдийн амьдрал. Монголын ард түмэн чинь сая хүн амтай шүү дээ гэж бодохоор жижигхэн байгааз.  Одоо хэд болсын бүү мэд.

 Хүн ам нь өсөөд л байдаг, хотын төлөвлөлт нь гадагшаагаа тэлэх биш дотогшоогоо л бөөгнөрөөд байхын  багталцах зайггүй юм шиг л бөөгнөрөөд л . Бөөгнөрч байвал сайхан юм шиг байгаам. Ингээд бодохоор л амьдрал өөрөө бидэнд ийм байдгын гэж заагаад байгаам шиг.. Өчдөр улсын их хурлын чуулганы мэдээг сонсож сууж байхад л инээдтэй юм ярих шиг, зарим нь өөрсдийгөө би буруугүйээ гэж өөрийгөө л хамгаалах хэдэн үг хэлээд сууж байх харагдана лээ. Бидний амьдрал яахуу дээ болж л байна.  Бидний ч юу байх уу дээ  бусад хүмүүсийг би сайн мэдэхгүй ч болж л байгаа юм байх гэж боддын шдээ.

Инээх үедээ хамт инээлцэж, уйлах үед нь хажууд нь байж аргадана сууж, зовох цагт нь зовлон жаргалыг нь хуваалцаад явах шиг сайхан зүйлгүй билээ. Амьдрал өөрөө баялаг шүү дээ.  Хүн болж төрсөнийнх утга учиртай амьдраад явдаг хэрэг ээ.  Шинэ жил болох гээд байх шиг хүн болгон догдолж байгаа биз дээ тэ. Намайг бага байхад л шинэ жил гэхээр л мандаринл үнэртээд байдагсан. Нас аажмаар нэмэгдэж үс минь бууралтаад унаад  байх шиг л байдаг боллоо шүү. За за энэ хүргээд дуусгая. 

0 comments: