7 сарын 1


 Ойрын үед блог бичээгүй байх чинь ээ .. Бичээгүй гэж дээ нээх удсан юм шиг санагдаж байна уу айннн. Бичих сэдэв дууссан юм шиг бөгс бөөрний ажлаа ээлж дараалан бичилттэй биш бичлээ гэхэд пааааах яаанөөөө одоо бүрр сэдэвгүй болсымуу гэх байх л даа.  За за юутай ч  энэ оройн мэнд шүү. Ажил ажил гэсээр байгаад сар гарчихсан байхым . Нээх сайхан амрая гээд л байж байсан чинь сар гарчихсан байхымаа. Нар аль хэдийнэ ээ сарын 22 гээд буцчихсан байдаг. Наадам хэд хоногын дараа эхлэх гээд байдаг.

  Наадам гэхээр л миний сэтгэлд нээх гоё сайхан мэдрэмж төрөхгүй байхын яагаад ч юм. За хэлье л дээ. Наадмаар нээх сайхан хүчит бөхчүүдийн уран сайхан мэх мэхээрээ барилддаг бөхчүүдийг харъя гэтэл бөөн найраа бөөн наймаа бөөн хандив.  Үзэгч олно оо хуурч мэхлээд байгаа юм уу гэлтэй угаасаа бидний эргэн тойронд л ийм л болсон гэмээр.

Нэг хүүхэд конкурсдаа тэнцэж орж чадсангүй ээ гээд танил найз нөхдөөрөө дамжуулан арын хаалга хээл хахууль хэрэглэж сургуульд ормоор болдог шиг бүх газрууд л ийм болссон гэмээр.. Үүн шиг монголдоо ганц болдог эрийн гурван наадам маань мөнгө хүүлэгч мөнгөөр зодож начины найраа хийх гэж сарын 11 нд иймэрхүү баяраа дахин үзэх гэж үү.  Бага байхад л  наадам гэхээр  хуушуур бодогдоод байдагсан.

За наадам болох гэж байхад  муухай зүйл бичээд яахын тээ. Гоё байя тэ гоё сайн сайханаар бичье тэ байгаа байдлыг байгаагаар нь бичье тэ  гэж өөрийгөө хуураад өрөөлийн нүдэнд сайхан харагдах гэж хичээж яваад ч яах билээ гэсээр сар гарчлаа шүү. Наадам гэхээр л хүн болгон өнгө үзэмжиндээ тааруулан би монгол хүн шүү дээ гэсэн шиг монгол дээлнүүдээ том жижиггүй л өмсөцгөөдөг.

Би монгол хүн шүү гэсэн шиг ээ урд нь харагддаггүй байсын байх даа.  Наадам болохоороо л монгол дээл монгол өв уламжлал гэж нэг сүр бадруулсан аа хэд хоногын дараа  марттсоон нтр болох биз дээ ийнхүү сар гарав үгүй юу намрын ажил хадлан тариа гэж ажлууд эхлэх байх даа. Ойрдоо бороо хур орсон шиг ээ . Бороо орохын хажуугаар гол усны үер гэдэг нь хаа сайгүй л гарч байна. Бороо ороосой гандаж гундсан хээр тал зүлэг ногоо гэсэн хүмүүс хаа сайгүй.

Нэг хэсэг нь одоо болоо шдээ алий болгон бороо ороод байх ёстой гэсэн шиг уурлаж бухимдсан хүмүүс байх юм.  Миний бодлоор бороо ороход юуныхан буруу байх уу дээ орж л байна биз . Халуун зунаар шороо тоос босож байхаар бороо орж газрын чийг үнэртэж байвал дээр юм шиг. сар гараад ажлын дахь өдөр болчлоо. Наадам боллоо гээд л зурагтаар суваг болгоноор эрэклаам зарууд гараастай. насны морьд ууралдууоъя гэхээр морьд болгон дээрээ шовгор овгор ханштай айннн.

 Унаж яваа хүүхэд бол бурзайсаа тээ. Бурзайсаа гэж дээ яахуу дээ угаасаа ийм л болсон хойно. Эзэн нь за наадам дууслаа гээд  шовгор овгорыг нь  буцаагаад аваад новшроод байхгүй бол сайхан л хэрэг байна даа. Жил жилийн наадам өөр жил жилийн наадмаар үзэгч олон түмэн  сэтгэл догдолж наадмын эхний өглөө наадмын нээлтийн ажиллагааг үзэн сууцгаана. Жил болгон энэ өдөр азтай аавын  хэн гэдэг хаанахын аль нутгийн хэн гэгч бөх түрүүлж үзүүрлэхийн бол гэж амтархан ширтэн сууцгаадаг улс өдрийн турш  шөнийн турш баярлана хөөрөлдөцгөөнө.

 Монголын өдөр өдөр шөнийн баяр наадам  хэдэн сараар наадамлах биз. Энд тэндхийн ойн баяр тэр хүний тэдэн насны ойн баяр тэр тэр бөхийн гавъяаны баяр гээд л тэр аймгийн тэдэн жилийн ойн баяр гээд л энэ тэндхийн цолтой бөхчүүд цол нтрээ ахиулахчихсан гээд л аймаг аймгаараа , сум сумдаараа хэсэж өгөх нь дамжиггүй . За юутай ч сар гарчлаа.. За за хэд сайхан тоглоодхий. За за дараа таарий.  

0 comments: