Амьдрал тэр чигээрээ яруу найраг


Хос алаг нүдэнд минь гуниг сууж амжаагүй
Хорин нэгэн хэдхэн насан дээрээ
Дурлал анх ирчээд
Үеийн охиддоо нууцлан
Ярьсан ч сэтгэл ханаагүй
Үзэг барин шүлэгээ би бичиж эхэлсэн юм
..
Анхны дурлалыг надтай хуваалцаж
Ам цаасан дээр минь бичигдэж байсан
Гал халуун сэтгэлийн үг бүр
Бадарсан сэтгэлийн бадаг байлаа
..
Хосгүй үнэнч хайрыг минь унтрааж
Хонгор тэр минь алсын алсад явчихад
Хөрч гомдсон миний сэтгэлийг
Хүн хүнээс дотноор шүлэг надтай хуваалцсан юм
..
Цөхөрсөн сэтгэлийн асгарах нулимс
Гунигийн дуугаар мөр үлдээж
Цөлд төөрсөн өнчин янзага шиг
Амьдралд би төөрч байна
..
Алхсан мөр минь шулуухан биш ч
Амьдралын ширүүнд балраагүй юм
Аз жаргалаа магтан дуулах
Ариун хүслээсээ шантраагүй юм
..
Амьдрал тэр аяараа яруу найрагаа гэж
Аз жаргал уй гашуу надад хэлсэн юм
Алтан дэлхий гоо сайхан байгаль, үүл ус
Амьдралд тэмцэж яваа би ч бас яруу найраг
Ай амьдрал чи тэр аяараа яруу найраг



0 comments: