Боож үхлээ ба bus





Хүн бүхэн л автобус гэдгээр зорчино. Буудал болгон дээр л суух гэж байгаа автобусаа хүлээн, зарим нь зогсохгүй буудал алгасаад дараагийн буудал дээр зогсоно. Овсгоотой хэд нь сууж амжина, овсгоо муутай хэд нь автобусаа хараад уулга алдаад үлдэнэ. Тэр ч яахав энэ хөгшид буурлууд л хэцүүдэх юмдаа.
Ямар автобусны араас майзагнаад гүйлттэйн ч биш муухай царайлаад үлдэх мэт. Суулаа гэхэд жолооч, кондукторууд нь автобусны зай эзлээд гэх мэт суудал эзлээд гэх зэргээр дургүй байгаа мэт санагдаж байгаа ч юм билүү хэн мэдэхэв.
Автобусанд сууж болох картаа ар араасаа уншуулмаар болно. Ихэнхи ньхөнгөлттэй зорчигч мэтээр дууграна. Дараач нь оюутан гэх зэргээр дууграх шиг.Зарим нь ч яахав мөнгө хийдэг юманд нь 500 төгрөгөө хиймээр аядана. Бүхэл мөнгө хийж болохгүй учир заавал тааруулж хийх гэж наяын юм болно. Зарим  нэгүүд нь зогсоогоороо байхад зарим нь суудалтай.
Хажууд нь хөгшид буурал хоолойгоо хэд хэдэн удаа засмаар аядана суудал тавьж өгөх нь үү гэсэн шиг дахин уулга алдана. Муухай царай гаргаад гүридйж гүрдийж нэг суудал тавьж өгмөөр аядана.Зарим хөгшид бид нар суух ёстой мэтээр боддог юм шиг байгаан. Суудал тавьж өгөөгүй хүмүүсийг хараад л жигшин зэвүүцэж ухамсаргүй мэтээр дотроо бодон хардаг мэт.
За тэгээд суудлаа тавьж өгсөнд нь худлаа царайлаад наалинхаатаж байх мэт. Эцэж ядарч байгаа нэгнийгээ хараад өрөвдөх сэтгэл төрөх атал харин эсрэгээрээ нүдэн балай чихэн дүлий царайлаад аль болох ая тухаа бодон зорисон замыг хороох гэж мэрийгээд яваад байх нь тэр аж.

Чадвал суу чадахгүй бол хохино ээ гэсэн шиг л. Автобус дотор зүгээр мөрөөрөө явж болохгүй араас шахна, хүчээр түлхэнэ аль эсвэл ямар нэгэн зүйлс хулгайгдана. Автобус дотор явжуухад хулгайч гээд чанга дуугаар орилно хөөрхий хэн нэгэн нь гар утас юм уу ямар нэгэн зүйлсээ суйлуулснаа хараад орилж шарлах нь тэр аж. Бас зэвүүн байгаан юм шүү амьдарч ядан явж байхад л саар юмнууд хулгайлаад. Автобус дотор янз бүрийн араншинтай хүмүүс зорчиж байгаа.
Нэг шивээстэй, чихээ цоолуулсан эр, эм нь мэдэгдэхгүй манин гомо, лэсби нь ч мэдэгдэхгүй гарууд, рок нөхөр орж ирвэл бүгдээрээ л хачин жигтэйгээр хараад алмайраад нууц сэлфи хийнэ. Зарим нэг охидууд бараг л бүх юмаа гаргах гэж байгаа юм шиг явж байхын бол янхан байна сул явдалтай гэчий байна мэтээр жичлүүлнэ.Мэдээж тэдгээр хүмүүс нь дотроо бодоод л хэлье гэхээр хэлж чадахгүй л байгаа мэт. Манай охин, манай зээ охин энэ охин шиг болчихгүй байгаа гэж бодно.
Автобусаар орж ирсэн ядуу, үнэр танартай, ноорхой хувцастай баагий байвал ч ойр орчмын хүмүүс ам хамраа даран түүнээс холдох нь мэдээж. Зарим нь ч тоохгүй байгаа юм уу хамар нь битүүрсэн юм уу мэдрэлгүй болсымуу бүү мэд гэмээр. Хүн болгонд л дээрэлхүүлээд л байх нь тэр. Автобус дотор ном уншиж яваа хүнийг харсан болов уу та нар.
Би ч харсан л даа. Ном уншиж буй тэр нэгэн хүн, улстөржөөд ууж идсэн энэ хэдэн 76гаа муулаад суух буурал толгойтууд. 2 чихэндээ чихэвч хийгээд хэнэггүйхэн дуу сонсож буй залуу үүнийг далимдуулах карманы хулгайч нар хараад зогсож буй мэт. Гар хуруун өтссөн мэт өлөн нүдэлсэн гарууд хэний кармаа ухах вэ гээд л.
Автобусандаа зүгээр суугаад явж болохгүй зүгээргүй бүлэг этгээдүүдээр дүүрсэн автобус яг л энэ нийгмийн АРДЧИЛАЛ мэт харагдана. Жолооч зохиолын дуу зорчигч танхимаар дуугаргана. Буух буудал хүртэл зохиолын дуугаа чарлуулна. АРДЧИЛАЛ юмдаа одоо ч хэн нь хүчтэй байна тэр нь дуу хоолойгоо өргөнө. Хэн нь хүч муутай байна тэд нарууд ньдургүй ч гэсэн та нар сонсох ёстой дургүй ч гэсэн дагах ч ёстой мэтээр боддог үе шүү дээ.
Автобусаны чиглэл солигдсоныг ч гэх үү хэдэн дамжлагаараа дараагийн автобусанд суусаар хүрэх газартаа удаж удаж нэг ирмээр болно. Зөв автобусанд суусан бол оччих байх атал буруу сууснаас болж буруу сонголт хүртэл автобус дээр илрэх юмдаа. Сүүлийн үед монголдоо үйлдвэрлэсэн эко автобус гээд харагдаж буй мэт. Манайхан өөрсдөө хийсэн үү гэмээр. Миний бодлоор гадаадын орны тусламж хандив,аагталж муудсан автобусаа манай нөхцөлд тохируулан дахин шинэчилж засаж буй мэт ойлгогдохоор л. Хэн мэдлээ.

Одоо ч автобусанд суух карттай, картгүй хүнд үйлчилээд байдаг дүрэм нэртэй бараа таваарт үйчилээд байх хэрэг байна гэмээр. Үнэггүй зүйл байдаггүй болохоор АРДЧИЛАЛ бид нараас тусламж нэртэй ухагдахууны хариу үйлдэлд юу нэхэхийг хэн ч мэдэхгүй мэт. За энэ ч яахав.
Гэснээс гэрээс гараад л утаа униараараа амьсгалаад байх нь тэр.  Монголын ард түмэн утаагаараа амьсгалаад боож үхлээ шдэ. Боож үхлээ гээд энэ сарын 28нд жагсахын гэсэн шд. Автобусны,машин тэрэгний утааны хажуугаар гэр хороололын утаа. 
Утаа гэлтгүй автобусаар явбал бухимдана, такси машинаар явбал түгжрээн дунд стессдэнэ, хажуугаар хэн нэгэн хүнтэй зүгээр өнгөрчихгүй мөргөлдөж хоорондоо зодолдоно, хэн нэгэн хүнд залилуулна, луйвардуулна, хүн хүнийгээ хороож хөнөөнө,хүн хүнийгээ харааж зүхнэ. Амьдрал яг автобусаар зорчихдаа адил  АРДЧИЛАЛ ч юм уу гэмээр л аль эсвэл .....


0 comments: