06.10.05


Урд шөнө нойтон цас орохыг цонхоор харан ажлаа. Маргааш өглөө нь гадаах байдал тэр чигээрээ нойтон цасанд хучигдаж, хүмүүсүүдийн дүрс сүнс мэт аятай, шөнө нь унтдаггүй хот гэмээр шөнөжингөө орлилдон хашигралдаж шөнийн амьдрал гэмээр бага багаар залгих мэт, гэнэтийн юмсаар дүүрэн угтах өглөө, Хүйтэн сэрүүн агаар, амьсгалахын аргаггүй цээж давчдуулах мэт хоолой хорсгох утаа, замаар давхилдах машинуудын нэгэн хэмнэлтэй бөглүү үүснэ, ар араасаа сигналдан цуварсаар л, хаа нэгтээ төмөр замын гарамын хүнгэнэх тачигналдах чимээ, энд тэндгүйхэн хүмүүсүүдийн инээлдэх, хашгиралдаан, золбин ноходуудын үе хуцах, хаа нэгтэйхэн хүүхдийн уйлагнах чимээ сонстох, хаа нэг газрын хөгжим дуу хангинана.

Хөдөө хээрээр явахад хэрээ гуаглах зэрэг нь үй олон шуугиан нэгдэх хотын ёр бусын хөг аялгууг бүрдүүлээд байгаа ч юм шиг. Их хотын амьдрал ийнхүү үргэжилж байхад энд нэгэн өөр амьдрал хогийн функер ухаж буй хоёр хүний амьдрал үргэжилнэ. Харваас гуч дөч гарсан гэмээр халтар навсгар хувцастай түүнийг хэн ч харсан тойрон явах аястай л. Хог ухаж ухаж нэг лааз савны цуглуулга авч түчигнүүлсний эцэст хэд хэдэн лааз ундааны савны ёроолд байсан шавхрууг нь балгасаар дуслыг үлдээлгүй ховх сорох шиг. Хог ухаж буй тэр нэгэн хүнийг ажваас уртаар санаа алдах шиг нэг бодлоор санаа зовох шиг. Аргаггүй шд бид нарын нийгмийн энэ амьдрал иймэрхүү байхад.

Өөрийнхөө байрны хог хаягдал лааз шилний юмыг түүлгүүлмээр ч юм шиг. Хог хаягдал ухахын хэрээр эсэн бусын л хэрэгтэй хэрэггүй гэмээр түүний дотроос орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөртэй хэдэн арван ухуулга хуудснууд хогийн функер дотор хуулирна харагдах шиг. Гал түлэх, ноцооход хэрэгтэй л байх л даа. Энүүгээр чинь гал ноцооно хэмээн шуудайлаад хийх нь тэр. Аргаггүй л дээ эдгээр хүмүүсд үнэггүй л гэсэн үг. Аа харин бид нарт бол бид нарын татварь өгсөн мөнгөөрөө л сонгуулийн сурталчилгаа хийж байна л гэсэн үг л дээ уг нь ч. Харин эд нарт сонгууль өгөх өгөхгүй хамаагүй гэсэн шиг уншаад гал ноцооно гээд л.

Хог ухуулж буй байрны жижүүр та нар саналаа өгнө биздээ гэж хэлэхэдТэнэмэл хоёр хүн жуумалзаж харснаа: бид юу гэж өгөх үү дээ хэмээн янз муутайхан шуудай руугаа лааз шилний хаягдлаа шулуудан заримыг нь ёроолын шавхрууг нь ууна. Эдгээр хүмүүс ярьж байна аа амьдрал  хэцүү байна шүү дээ амьдрал надад иймээр хариулж хар усаа ууж  байхад зарим нь инээнэ, шоолж, жаргаж байхад бид нар уйлж зүдэрч орон гэргүй энэ тэнд орогноно явжын гэнэ. Амьдрал бид нарыг хог шиг нүд үзүүрлэн нэг тэнгэр дор амьдран явж байгаадаа гутрана явж байхад  ямар юмны сонгууль өгөх гэж. Сүүлдээ дуун чангарах шиг. Амьдрал намайг доромжилж байгаадаа адил гээд л цээжээ дэлдээд. Түүний орилохыг хавь ойрынх оршин суугчид сонссон биз. Сандрахдаа жижүүр хаалгаа хаах гэж оролдоно. Ийнхүү нэг өдрийн зураглал харагдаад л.  

0 comments: