Миний мэдэхээргүй амьдрал


Миний мэдэхээргүй амьдрал, миний нүдэнд харагдахааргүй далд ертөнц, миний нүдэндээ ч итгэмээргүй үйл явдлууд, сэтгэлд багтамгүй, сэтгэл санаанд хүрмээргүй явдлууд гээд сонсоод үзээд хараад байхын бол дуусахгүй хараад сонсоод байхын бол бухимдах сэтгэл төрнөм. Саяхан  олимп явагдаад өнгөрлөө. Миний бие олимп үзэж чадсангүйээ энд тэнд хөдөө орон нутгуудаар яваад олигтой ч үзсэнгүй. Хаа явсан газрын суурин газарт цай ууж харангаа  хальт хармаар боллоо. Манай монголд гэлтгүй хаана ч адил луйвар, будилаан хутгагч байдын биш үү гэж бодох шиг. Манай монголын тамирчид хэрэндээ л сайн оролцох шиг харагдлаа.


Нүдэндээ ч итгэмээргүй санаанд ч ормооргүй тамирчин, дасгалжуулагч наруудын паян. Энэ ч тэгээд тамирчнаас болж үүссэн асуудал шүү дээ.  Хэдэн жилээр барилдуулах эрхийг нь хасчих шиг. Үүнийг харсан манай  ерөнхийлөгч  хүлээн авч уулзаад сайшаасан сурагтай. Бодвол зоригтой алхам хийлээ шагнал авсандаа адил хэмжээтэй юм боллоо гээд. Энэ тамирчид бэртэж, гэмтэнэ. Хэдэн жилээр ч босож чадахааргүй болно, бүх насаараа спортод зориулсан хүмүүс болохоор харамсалтай байх нь аргаггүй. Үүнийг далимдуулсан гадаадын заримууд нь фодволк нь дээрээ  хоёр монголын нүцгэлж буй  хувцсаа шидэж буй наалт стикер хийсэн байх юм.

 Наалт стикер наасан фодволк аваад өмсөлттэй ч биш. Олимпийн хажуугаар дайн дажин, дүрвэгсэд, алан хядлагын үйл ажиллагаа болж байхад хаа байсан манай монгол оронд тайван амар амгалан байх шиг. Сайхан  амьдарч байна шүү дээ гэж бодохоор аз ч юм шиг. Нөгөө талаараа хүн бүрийн амьдрал янз бүр. Хүн бүрийн амьдрал аз жаргалтай байна уу, төгс төгөлдөр амьдраад байна уу, хэрүүл маргаантай, маргаангүй байна уу гээд л, өвчин зовлонгүй байна гэж байх уу гэдгийг хэн ч мэдэхгүй. Та нар Ларьдма гээд үзсэн байх. Яг энэ кинон дээрх шиг гардаг үйл явдалтай хүмүүс ч байгаа.  Хэцүү шүү иймэрхүү амьдрал бол.

 Яаж хамт амьдраад чадах билээ. Хүмүүс бид нар муу муухай зүйлүүд бодсоор байгаад муухай санаа бодолтой болчихсон. Аргаггүй биздээ нийгэм өөрөө хүнийг ийм болгочихсон учраас тэр. Мөнгө хүнийг эвдэнэ гэж бас байна аа байна. Мөнгөггүй бол хэн ч биш байх нь ээ тэ.

Амьдрал дээр хайр сэтгэл мөнгө хоёрыг алийг нь сонгох вэ гэхээр хүн болгон  дотроо бодож бодож хайр сэтгэл, амар амгалан амьдрал гэж хариулдаг. Яг үнэндээ мөнгө гэж хэлж чадахгүй л байхгүй юу. Хүний бодол санааг өөрчлөх гол хүчин нь эрх мэдэл, мөнгө. Хүмүүс цагаа тулахаараа  аймар шүү дээ. Мөнгө ч яахав яаж байгаад олоод авчих гэж байгаа юм. Харин өвчин бол яах ч аргаггүй л дээ. Хичнээн мөнгө төгрөг байсан өвчнийг илаашруулах тал дээрээ ховор.

 Бид нар одоо залуу байна өвдчин гэдгийг мэдрээгүй явжын магад хэдэн жилийн дараа даралт энэ тэр гээд өвчин нэг нэгээр хэлээд явах биз. Бид нар юуны төлөө яах гэж амьдарч байгаагаа хожим нь насны эцэст хүрэхээрээ ойлгож мэдэрдэг болов уу гэж бодохын.  Чи бид хоёр баян, ядуудаа байгаад биш. Баян чинээлэг амьдраад байгаа  ч юм биш, гуйлга гуйгаад  амьдраад ч байгаа юм биш ялгаагүй бүгд л нэг хүмүүс. Нэг ялгаатай нь баян, ядуу гэдгээрээ. Хэн чадалтай, дэн бэлчинтэй нь шалгараад явдгаас хойш ... Үлдсэн хэд нь одоо хохь гэж байгаа юм шиг. Ялгаж салгах нь бас л муухай шүү.

 Нэг нэгэндээ зиндаархаад. Баян чинээлэг амьдарч болно оо болно.  болохгүй гэж хэн ч хэлэхгүй. Сэтгэл хангалуун дүүрэн, юугаар ч дутахааргүй, аз жаргалаар бялхаад амьдардаг боловчиг бас үгүй юм аа золиг гэж. Энэ нь бас дэмий юм байдгын байна. Бас өвддийн байна, үхэдгийн байна. Үхэх үхэхдээ яасан байх нь уу. Мэдээж эд хөрөнгөө үлдээж чадалгүй, банканд хав дарж хадгалуулсан хэдэн сая зуу төгрөгөө үлдээж чадалгүй  чад хийх ч бас л муухайяа тиймээ. Мөнгөтэй байгаад ч эд хөрөнгөтэй  байгаад ч  нэмэргүй юм шивдээ.

0 comments: