Уучлал гэдэг

Амьдрал угаас энгийн. Энгийн байх тусам гоё. Эсвэл үгүй юм болов уу. Мэдэхгүй юм. Хүн хүний онцлог байх  хүн хүний зан ааш өөр. Хүмүүс бид нэг тааггүй зүйлээс болж тооггүй харилцаанаас үүдэж бие биенээ үзэн ядах, бие биенээ хөнөөх гээд. Бид нарын тааггүй харилцаанаас цаад хүнд нь таалагдахгүй эсвэл тэр хүнд миний байгаа байдал таалагдахгүй байгаа гэдэг ч юм уу. Эсвэл тэр хүн надад таалагдаагүйгээс үүсдэг байж болохын.  Ер нь бухимдал гомдлоо хэн нэгэнтэй хуваалцах хэрэгтэй байх л даа гэхдээ л өөрт таалагдаагүй тэр хүний тухай өөрийнхөөрөө тайлбарлан муучилж, хамтдаа үзэн ядахыг хэн мэдэх билээ. Бид бас нэг зүйлийг анзаардаггүй юу гэхээр  муудалцсан үед хоёр хүнийх нь нэг нь хэдэн хувь буруутай байх, муудалцах олон шалтгааныг нь хэн ч бас мэдэх боломж. Овоо босоогүй бол шаазгай юунд суух билээ гэдэг шиг. 

Хүний муу муухайд үгэнд дуртай нь төрөлхийн зан.  Хэхэ хүнийг муулж ярихад нүд нь сэргээд л нүүр нь ч гэрэлтээд л үг хэллэг нь мэргэн цэцэн болоод л.  Урсаж буй гол горхи  муу сайхан бүхнийг хамж урсгадаг шиг амьдрал дээх урсгалыг бас хамаад хаячихтай адил. Өнөөдөр сэтгэлээр  унасан ч бай  маргааш сэргэлэн болжмор шиг жиргээд тэнгэрт дүүлээд нисдэг шиг энэ амьдрал гэдэг  цаг хугацааны асуудал юмдаа. Хичнээн буруу зүйл хийсэн ч гэлээ тэр хүнийг сэтгэлдээ уучилна гэдэг бүүдгэрч сааралтсан үүлсийн доороос наран мэлтийн гарч ирэхтэй адил юм. Уучлал, үзэн ядалт гэдэг далавч нь гэмтсэн өрөөл шувуутай адил. Зарим хүмүүс өөр шигээ байлгах гэж оролддог. Мөн байгаагаар нь хүлээж авдаг бол сайхан байхгүй юу. Заза байгаа л энэ юм чинь дээ гээд л. Нэгэнт тэр хүн өөрчлөгдөхгүйгээс хойш сүүлдээ яадаг ч юм эвлэрээд байгаа юм уу яадаг ч юм бүү мэд. за за сайн мэдэхгүй юм. 

0 comments: