5р сар


Амьдралын жирийн л өдрүүд урсан өнгөрөөд л. Ммм мэдээж хүмүүн бид нарын амьдрал үргэжилдэгээрээ үргэжлээл. Өөө тэгээд л цаг агаарын эрс тэс уур амьсгалтай болохоороо хүйтрэхтэй хүйтрээд, нэг халуун нар шарахаараахалууцуулчих гээд л. Хааяа нэг ганц хоёр дусал бороо орсон болчихоод л. Хааяадаа цас бороо хоёр холилдон орж шалбааг үүсгэчихээд л. Хаврын хавсарган гэх хааяадаа сэвэлзүүр салхи салхилчихаад л, хуурай шороогоор шуурчихаад хэвийн үзэгдэл болчихож. Энэ үед онигор нүдтэй хүмүүсүүдийн хувьд ч ашигтайбайгаа байх гэж  бодож байна. Шороон шуургаар шуурлаа тан тан тан хаалаа гээд л.Өглөөөдөр бүр ажилдаа явах болгонд л тэр нэгэн хүнтэй зөрнөөнөө л хийдэгажлаа хийгээстэй харагдана, хог хаягдал дуусах биш дээ шүүрдээл шүүрдээл.
Хажуугаар өнгөрөх хэн боловч түүний ажлыг хөнгөвчилөхөөс илүүтэйгээр уламхүндрүүлнэ ажлыг нь үнэлэхгүй мэт дорд харьцах гэмээр л. Цэвэрлэгчийн ажил юм байгааз гэсэн шиг идэж уусан, татаж хаясан тамхины ишээ хаях нь наад захын асуудал, том жижиггүй л шүлс, нус цэрээ нийх нь хэвийн үзэгдэл.Гудамж талбайөдөр бүр л өнгөжин харагдана. Өнгөжин харагдахын хажуугаар эвдэж сүйтгэдэг ньолонтаа.
Гудамж талбайгаар хосууд хөтлөлцөн алхан харагдана. Салхины аясаар дэрвэх хормойгоо даран айлгүйтэн маяглаж инээх нь бүсгүй хүний сээтэгнүүр занмэт. Оюутан сурагчдын төгсөлтийн баяр гэдэг догдолсон, тэвдсэн, сандарсан, баярласан гээд инээд алдан баярлах харцтайгаар, дахиад олдохгүй мөч бүхнээдурсгалын тэмдэглэл дэвтэр монтаж дээрээ үгээн сийрүүлэн бичин суух мөч, удахгүй үеийнхнээсээ салан одож буй  гуниг хурсан харцаараа нэгнээ ширтэн сууцгаах оюутан залуус.
Оюутан наснаасаа салан одож амьдралын гараагаа эхлүүлэх гэж буй ажилчин гэхих үйлсийн төлөө зүтгэх гэж буй дүр зураглал. Амьдралын нэгээхэн жирийнөдрүүд өнгөрсөөр л.  Хүний амьдралд сайн сайхан ч бий муу муухай ч бий энэ хоёр зэрэгцэн оршоод явж л байдаг. Ганц нэгээрээ амьдарч буй мэт бусдыг түрэмгийлждээрэлхэж амьдарч буй нэгэн байхад  бусдын төлөө төрсөн мэт буян үйлдээд явж ,сэтгэлээ баясган нэгэн байх юм.  Эгэл жирийн амьдрал иймэрхүү л.  Нэг хэвийн амьдралтай амьдарч буй хүмүүс нь өнөө маргаашаа хараад л,  өдөр бүрийн  хийдэгөнөө л нэг ажлаа хийсэн болоод л  жишээ нь  мах зардаг хүн байлаа гэхэд л өнөө лмахаа зарна мах аваарай мах аваарай гээд  хэдэн жил мах зараад явах бол хэн ч мэдэхгүй. Компүүтэр форматладаг бацаан байлаа гэхэд хэдэн жил нэг лангууны хойно суучихсан өнөө комоо нүдээд балбаад өнөө хэдэн тоглоомоо тоглоод суудаг ажилтай суухыг хэн ч мэдэхгүй.
Хэдэн жил энэ хэвээрээ байхыг хувь хүн өөрөө мэдэхээс бусад хүмүүс мэдэхгүй.Өөө тэгээд оймс тамхи зардаг хүн байлаа гэхэд нэг лангууны хойно шигдчихээд  байнга л тэр газартаа нэг байрандаа л зогссон чигээрээ л. Өнөө байдаг л  амьдралаараа л, өнөө яг  байдаг тэр хэвээрээ л. Өөрийн хувь заяадаа эвлэрсэн шигээ л.  Өглөө бүр гадаах сүүгээ аваарай гэсэн  дуу хоолойг хэдэн жил он бүүмэд. Манай цонх ийм нимгэн юм уу гэмээр  дуу чимээ сонсдогдоод л. Гарах болгонд л зогсож харагдана.  Энэ мэтчлэн  хүн бүр л хийдэг ажлаа хийж өөрийнгэсэн замналаараа л урсгалаан даган яван явсаар л ирчихэж. Нэг л мэдэхэд 2016он.
Жил өнгөрөх тусам нэг үрчлээс нэмэгдэж, үс минь бууралтаж, гар хөл нь моонигболцгоож, хувьсан өөрчлөлт гэдэг нь болцгоож нас сүүдэрт гарах нь гарцгааж  тэтгэвэрийн хөгшидийн тоонд орж хүүхэд хардаг, ач зээ нараа сургууль цэцэрлэгээс нь авдаг ажилтай болох нь болцгоож, насны эцэст тайван амар амгалан амьдралыг хүсэж хөдөө хол зуслан дээр ногоо тарин энх тунх байхыг хүсдэг нь мэдээж байх. Энэ бол бодит байдал дээр л байдаг зүйл. Өөрсдийгөөөөрчлөхөөсөө илүүтэйгээр. Өөрчлөлт шинэчлэлт хийсэн юмгүйгээр л . Урсгалаараа л. Эгэл жирийн амьдрал иймэрхүү

0 comments: