2016.05.29

Зиаз энэ өдрийн мэнд. Ойрд блог бичих зав гарсангүй, гарсангүй гэж дээ зав гаргавал болох асуудал шдэ уг нь. За энэ ч яахав.  Шинэ өглөө эхэлдэгээрээ эхэлж нэгэн шинэ өдөр эхлэнэ.  Орой нар жаргахаас өмнө  гэр гэртээ яаран явна. Зарим нь хаа нэгтээ хаашаа ч юм дээ тэр зүгрүү яаран явна. Нааш цааш холхилдох хотын гудамжуудаар хүмүүсүүдийн алхаа гишгээ,нааш цааш явах төмөр сэгүүд. Тоосонцорд дарагдсан хэдэн гэр хорооллуудын өнгө төрх, утаа суунагласан бүүдгэр тэнгэр, эдийн засгийн хямралыг нүүрлэсэн ажилгүй болсон хэдэн зуу хүмүүсүүд, хямралыг дагаад өр зээлэнд орсон хүмүүс, тэгсэн хэрнээ л манай монгол ч баян шүү дээ. Мөнгөггүй  байсан ч мөнгөтэй хүн шиг харагддаг, хоолгүй байсан ч гэдэс нь цатгалан харагддаг улсууд шүү дээ. Ингээд хараад байх нь ээ бидний амьдрал ч үргэжилсээр л. 

Зуны эхэн сар гарчихаад байхад дулаарахгүй юмаа. Одоо бүр амар болсон хэдэн хоног сараар халуун ус тасарсан. Бодвол засварын ажил хийгдэж байгаа юм байгааз.  Удахгүй АСЕМ  ч гэнэ үү сонгууль ч гэнэ үү болох гээд л. Сонгууль гэдэг нь болох гэж байгаадаа холбогдуулан бөөн юм болно оо бараг л хэдэн тал хуваагдаж талцах дээрээ тулна. Улс төрийн тогоонд амьдарч байгаа нэг тогооноос хооллож ундллаж буй хэдэн гишүүд нь бие биенээ идэж уусан гэх, бие биенээ алуурчин, тонуулчин, дээрэмчин гэх, carieer  гэдгээ өсгөх, унагах гээд л, эсвэл нам таалцаж танай, манай дээрээ тулж, манай нам ийм тийм хийж тохижуулсан ингэсэн тэгсэн гээд л, эсвэл хороо дүүргүүдээрээ дамжуулан мөрийн хөтөлбөр гэх сонин сэтгүүлүүдээ тараах мэт, аль тойрогт дэвших уу аль хэсэгт би гарвал болох бол эсвэл оффшор данстай гишүүдийг нэр дэвшүүлэхгүй Улаанбаатар хотын захирагч маань өөрөө хүртэл ам мөчгөөн өгч оффшор данстай бол ажлаас шууд гарна нр дэвшихгүй мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ ард түмний нүд, чихийг таглах гэж үг хэлэх шиг, эцэс сүүлдээ дуучин, тамирчин, жүжигчин хүмүүсүүд нь бие даан нэр дэвшиж байгаа сурагтай. 

Ингээд л бодоод байх нь ээ нэр дэвшиж буй хүмүүсүүдийг би ер нь нэг ч танихгүй шд одоо яанам бэ хэнд өгч балайгын авахын болоо. Тэр ч бүү хэл мөрийн хөтөлбөр, нэг ч товч намтар танилцуулгатай нь танилцаж үзээгүй мөртлөө нэр дэвшиж буй хүмүүсүүдийг нь ямар хүн, ямар ааш зантай, ямархуу хүн гэдгийг мэдэж чадахгүй шд. Ингээд бодох нь залуус бид нар сонгууль өгч болдоггүй юм болов уу гэж бодохын. Хүний эрхийн асуудал биздээ өгөх, өгөхгүй нь. Эсвэл бүх нийтийн үйл хэрэг, бүх нийтийн оролцоо гэдэг утгаараа өгөхийн болов уу нэг л ойлгож өгөхгүй байгаа юм. Болдогсон бол сонгууль өгмөөргүй байгаа юм. За за юутай ч тэгээд болох биз. 

0 comments: