Хүмүүс ингэж ярьдын

Хүмүүс ингэж ярьдын  

Цагаан сарын шинийн нэгний өглөө  хийморийн овоон дээр гарч хийморио сэргээнэ ээ гэж. Өглөөний нартай уралдан байж энэ хийморийн овоон дээрээ гарч буй  эрчүүдийг харахаар нээрээ ч сэргээгээд ч байгаа юм уу сэтгэл нь хөөрцгөөгөөд байгаамуу бүү мэд гэж. 

Манайхан сүүлийн хэдэн жилүүдэд хийморийн овоон дээрээ гаран мөн мандаж буй нарыг үзэх хаа байсан хэдэн зуун киломерт байдаг тэр газарлуу өв уламжлалаа дагах гэж явцгаадаг болчихож. 

Нар мандчихлаа  золгуултаа хийнэ ээ гээд л. Даага далантай Бяруу булчинтай Төлөг сүүлтэй Тором бөхтэй Өнөд тарган Өег цатгалан сайхан шинэлж байна уу гээд.. хөөрөг зөрүүлдэн тамхилдын байналээ. Энэ жилийн цагаан сар сайхан болж өнгөрлөө.  

Хүмүүс ингэж ярьдын 

Муу нүүрт хэмээх 2016 оны бичин жил гарлаа амжилт бүтээлээр дүүрэн, олз омог ихтэй, өвчин эмгэг бага, эрүүл саруул,энх тунх байх болтугай гэж хэлэн ерөөж билэгшээн хундага өргөдөг. Би боддын энэ хүмүүсээс арай өөрөөр . Муу нүүрт бичин жил байхдаа ч яахуу дээ нэр  өгөхөө олж ядссын байхдаа гэж.  Эсвэл  муу нүүрт бичин жил гээд  эсвэл согтууруулагч хонин жил гэж нэрлэхийн. Би заримдаа боддын сонин мэдээ, мэдээллээр хараад уншаад үзэхэд энэ зурхай мэтийн зүйлүүдийг энэ 12 жилийг  янз бүрээр  хоч  өгөн нэрлэхийн гэж.

Цаанаас нь тэгж зурхай номон дээрээ тэгж нэрлэгдээд бичигдссэн байна уу аль эсвэл бурхан будда мэтийн хувилгаан лоохууз наруудын хийж байгаа ажил юм уу гэж бодох шиг.  Сэтгэлд нэг юм бодогдуулаад хаячихаж байгаа байхгүй юу энэ хэдэн лам хуврагууд. Засал хийлгэхгүй бол тэр жилдээ яаана ч гэнэ үү суудал өнцөгдссөн, хийморь доройтссон, цагаан хэл ам хүрсэн, хэн нэгэн хүн хараал хийсэн гээд  хэлээд хаячихаж байгаан. 

Хэлж байгаа нь сахил хүртсэн лам нар. Сонссож байгаа хэд нь эгэл жирийн нэгэн амьдралтай хэдэн хүмүүс. Нэг нь бүхий л амьдралаа даатгаад явжуугаа мэт нөгөөх нь даатгуулаад явжуугаа мэт харагдаад.

Энэ бүүр амьдралын хэвшил болчихсон дадал зуршил болчихсон. Сүүлдээ айл болгон ламтай болчихсоон харагдах шиг. Манайх гэдэг айл нэг ламтай болсон амар юм гээд сууж байх жишээний. Айл хэсэж бууз банш идсээр байгаад залхаж байна уу тэгдгийн байналээ. Нэг айлд орлоо бууз идлээ дараагийн айлд орлоо бас л бууз. 

Цагаан сарын шинийн нэгний  өглөө хэдэн айлаар ороод байгаа бүү мэд. Дор хаяж  8, 9  зарим нь танайх  10  дахь айл гэх шиг. Айл болгоны бууз  өөр  өөр амттай байхын. Бууз ид ид азын бууз байж магад гэж хэлээд  өнөө  хэдэн хүүхдүүдийг хөөргөөд хаячихаж байгаан тэр. Угтаа бол азын бууз байдаггүй л байхгүй юу.

Шинийн гурваны өдөр цагаан сараар зассан тавгын идээгээ буулгаж хураадын байх өө. Тавгын идээгээ гурван үе болгон засаад жижиг ширээн дээрээ тавих нь тэр. Ингээд л цагаан сар дуусаа. Холоос ирж чадаагүй ахан дүүсүүд, хамаатнууд шинийн 15н гээд очно оо гээд л. Баяраас баяр үргэжлээд л. 

Өнөөдөр 2016.02.13. Маргааш балинч ламын цаазлуулсаны баярын өдөр. Уг түүхийг нь сонсоход цаазлуулсан нөхөр байналээшд.  Тэгээд яахуу дээ одоо үед хайртай хүндээ  шоколад хайлуулан  өгөх нь өгч бие биедээ хайраа илчлэх нь  ичлээд л тэгээд баярлаад дуусах нь тэр.  Яг  үнэндээ хайртай ч юм уу хайртай болоод хайлуулаад өгөөд ч байгаа юм уу бүү  мэд. Эсвэл олныгоо дагаад хийсвэрээрээ баярлуулсан болоод  өнгөрөөд ч байгаа юм уу мэдэхгүй шдэ. 

0 comments: