Бодол санаа минь



Бодол санаа минь манан дунд төөрөлдөнө амьдрах шиг. Бас манхан дунд бэдэрч амьдрах шиг.. Бодол санаа минь эргүүлэгт живж буй мэт санагдах мэт боловчиг, бодлын харгуйгаар тэнүүчлэн амьдарсуй. Энэ бодол санаа минь намайг хааш нь зүглэж хаа нэгтээ зүгрүү чангаан татан вэ. Бодол санааг минь хэн нэгэн булааж авахгүй боловчиг.. Бохирдож зунгааралдсан хог шиг угаачихаж чадахгүйгээс хойш. Эрх чөлөө гэдэг надад ганцхан, харин надаас авахгүйгээр бодол санаа минь баялаг ч юм уу гэж бодох шиг. Бодол санаагаа улам ихээр бодвол ч мөрөөдөл болох талтай. 

Энэ бодол санаа гэдгийг өрөөл бусдаас булаагаад авчихая гэвэл шунал болох талтай. Өөрийнхөө болоод өрөөл бусдын үйлдлийг дүгнэж сэтгээд дүгнээд байвал ч эрэгцүүлэл болох талтай.. Бодол санаагаа өөр шинийг хийчихэе гэхийн бол хүсэл ч болох талтай..Өнөөдөр үгүй юм аа гэхэд маргааш амжуулчихна аа гээд байвал ч төлөвлөгөө ч байж болох талтай. Өөрийнхөө бодол санааа бүхнээ сэтгэхүйд ч зурчихвал төсөөлөл маяг нь болчихно. Би юу ч бодож болно бас юу ч төсөөлж болно, магад мөрөөдөж ч болно, цаашлаад эрэгцүүлэн бодож болно.  Бодол санаа гэдэг өчүүхэн мөртлөө агуу том ертөнц ч юм уу.

0 comments: