Сониуч зан гэж



Бодох нь ээ хүн бүр л сониуч зантай. Сониуч зандаа хөтлөгдөөд тэр юмандаа уусдаг. Ууссаар байгаад л түүндээ туйлширдаг. Хэт туйлшрах бас дэмий шүү. Хүн болгон л дуртай зүйл бүхнээ авах гэж  улайрч дурлацгаадаг. Сүүлдээ хэдэн сар, жил хэрэглээд л уйдаа гэсэн үг. Уйдах асуудал бас яггүй эд. Нэг зүйлдээ хэт удаан хэрэглээд байх нь бас онцгүй хэрэг шүү. Би нэг зүйлийг маш ихээр авахыг хүсдэг.. авах зүйл маань хэдэн саяын үнэтэй. Хэдэн жил ажиллаад ч  үнэтэй авах гэсээр байгаад дараа, дараагийн загвар гарчихдаг. Юм бүхэн шинэчлэгддэг шүү дээ.Угаас ойлгомжтой. Нэг зүйлдээ баригдаад байдаггүй нэг зүйлдээ удаан байдаггүй байнга л , өдөр хоног, сараар, жилээр  шинэчлэгдээд л яваад байдаг.

Яг л өнөө гар утсны программ бүр дээр Update  хийх, компүүтэр дээр болохоор антивирусны  Update хийдэг шиг л адилхан өөрчлөгдөөд л шинэчлэгдээд л байдаг шиг л. Хүний амьдрал дээр бол хувьсан өөрчлөгдөөд л байдаг шиг л.  Сониуч зан.. сониуч зан гэж байна аа байна. Нэг зүйлдээ  хорхойсоод л түүнийгээ авч л байвал сэтгэл нь амардаг юм шиг л.. за тэгээд өдрийн бодол..шөнийн зүүд шиг л. байнга бодож өдрийг өнгөрөөнө.. хүн гэдэг нэг зүйлд дурлачихаараа түүнийгээ л авчихаараа сэтгэл нь ханаж тайвширдаг юм шигээ.. За архи уудаг хүн байлаа гэж бодохоор архигүйгээр нэг өдөр ч.. нэг хором ч..

Тэсдэггүй гэсэн... байнга л уумаар бүүр цаанаас нь шаардаад байгаа юм шиг л цаанаас хэн нэгэн хатгаад байгаа юм шиг л. нүдэнд харагдаад өнөө хэдэн архичин хар юмнууд нь байрны орцны үүдэн дээр дуудаж шүгэлдэнэ гармаар байдаг архи уух мөнгөггүй .. гэр доторхи үнэтэй сайтай юмнуудаа нэг нэгээрээ зарж архины мөнгөөрөө өгнө за энэ ч яахав амьдрал дээрх байдаг бодит жишээ . байдаггүй гэж битгий л хэлж үзээрэй. За энэ ч яахав. 

 Нэг зүйлд донтох бас хэцүү шүү. Нэн ялангуяа хүүхдүүд, оюутнууд псий гэх тоглоомын газарт донтох..Салж чадахааргүй болсиймуу өдөр, шөнөггүй л тоглоцгооно. Хэцүү шүү хүн яагаад болохгүй ээ гэх тусам улам зөрүүдлээд өөр тийшээгээ зүтгээд.. хориглоод...байх тусам улам ихээр хүсээд байдын бол... би ч тэр..  хүн бүхэн ч тэр.. бүгдээрээ ч биш л дээ.. зарим нь л...Загнуулан байж зөрөөд л...элдэв янзын зүйлүүдэд дурлаж хийцгээнэ... хүсэцгээнэ.. Хамгийн сүүлд нь яадаг гээч .

 Инээдтэй нь гэхээр хамгийн сүүлд гарах үр дагаварыг нь олж хардаггүй байгаам... Сайн ч уу...муу нь ч байгаамуу мээдэхгүй аль нэг үр дагаварыг нь харж байж сэтгэл санаа нь амардаг сүүлдээ эрүүл мэндээрээ хохироод үлддэгээс хойш яалтай ч билээ. Хор уршигтай гэдгийг мэдсээр  ойлгоод байгаа юм уу ойлгохгүй заа ганц амьдрах насан дээрээ хүссэн зүйлүүдээ идэж, хэрэглэж байгаад үхнэ гэж бодож байгаа  хүн ч байгаа.. за за энэ ч яахав..

2 comments:

Кк, тэр чинь бас сонион хүн хүнээсээ л үе үеээсээ шалтгаална байх.. Дургүй байсан зүйлдээ дуртай болж, дуртай байсан зүйлдээ дургүй болдог нь өөрөөр хэлбэл юм үргэлж байрандаа байдаггүй хувисан өөрчлөгдөж байдагтай л адил байхаа. Өнөөдөр үхэн хатан дурлаж байснаа цаг хугацаа өнгөрөхөд мартсан байдаг шиг.. :P

 

Харин тэхх . нэг юманд дурлаж дурлаж нэг авна дараа нь уйдна янз бүр л дээ