АМЬДРАЛ


Хүмүүн бидний амьдрал үргэжилсээр.
Цаг хугацаа гэж нүд ирмэхийн зуур өнгөрөх болж.
7-р сар 
Амьдрал уу.
Амьдрал яахуу дээ болж л байна.
Нэг хэвийн амьдрал.
Нэг хэвийн замналаараа
Нэг хэвийн урсгалаараа л
Юу ч өөрчлөгдөж шинэчлэгдэхгүй яван явсаар л
Нэг л
Нас явахын хэрээр нүүрэндэх үрчлээс сууна
Үрчлээс суухийн хэрээр ухаан сууна
Ухаан суухын хэрээр алдаж оносон он жилүүдийг эргэн харна
Нэг талаараа дутмаг, дулимаг
Амьдралд өөрийгөө голох нь голж, шилэн сонгогдож тэдний хэмжээнд хүрч чадахгүй юм шиг
Хүн бүр мөрөөддөг, хүн болгон мөрөөдлөө биелүүлэхийг хичээдэг.
Зорьсон зорилгодоо хүрнэ.
Үнэндээ чиний болон тэрний дотроо юу хүсэж мөрөөддгийг, ямар зам туулаад энэ хүртэл ирсэн нь хэнд ч сонин биш байх л даа.
Нийгэмд болж буй энэ амьдралыг хараад байхад олон шалгуур болон тогтоосон хэм хэмжээ найз, нөхөрлөл, цаашлаад хайр сэтгэл нь хүртэл шалгууртай болчих гэж.
Би энэ нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хүн болохын тулд данс, картандаа хэдэн төгрөгтэй, хичнээн саяын хөрөнгөтэй байх ёстой бол.
Чи мэдэх үү
Эсвэл та нар мэдэх үү
Шулуухан хэлэлдээ тойруулаад байлгүй хэлчих
Би чиний найзын хувьд хэлэхэд
Би чиний хувьд ямар ажилтай, ямар мэрэгжилтэй байх ёстой вэ?
Би чамтай гоё сайхан ресторанд орохын тулд болзож суухын тулд сард хичнээн төгрөгний цалин авдаг байвал чиний гоё сайхан найз болох уу?
Хэлж чадах нь уу
Ясс юман дээрээ хэлэхгүй л дээ.
Амьдрал угаасаа эрсдэл
Эрсдэл ихтэй, мөнгөггүй хүнтэй хэн найзлав гэж бодох
За чиний энэ дотроо бодоод байсан шалгуурт чинь би тэнцэх нь үү?
Үнэнч царайлсан номын гэх хүн чамайг үнэлэхгүй болов уу яах бол
Ёстой новшийн нийгэм байгаа биз
Үнэнгээрээ явж болдоггүй хорвоо гэдэг чинь энэ
Өөрийнхөө үнэ цэнийг санах хэрэгтэй л дээ тийм үү
Өнөөдөр халаасан дахь хэдэн төгрөгөөр хэмжигдэхгүй л дээ
Гэхдээ одоо ч хамаагүй болчихоод байгаа болохоос биш
Энэ нийгмийг хогийн гэх үү
Улстөр байрьж байгаа хэдэн нөхдүүдийг хогийн гэх үү
Нийгмийн статус хажууд байгаа гэр бүл, аав, ээж, найз нөхдүүд чиний болон миний хувьд эд зүйлс, мөнгө ч биш.
Энэ шалгуур гээд байгааг хэмжих хамгийн том шалгуур нь чиний үнэ цэнэ л дээ.
Тийм үү
Эсвэл буруу яриад байна уу.
Чиний энэ хэлээд байгаа зүйлсүүдийн үнэ цэнэ л чамайг хэмжих байх даа
Энэ дэлхий дээр амьдарч буй олон сая хүмүүсүүд хэмжүүлж үзээгүй байх л даа
Бусдаар хэмжүүлэх ч муухай юм байналээ
Хажуудах хүнээрээ ч хэмжүүлж явсан биз
Заримд нь эвгүй санагдсан байх л даа
Заримуудад шударга бус ч санагдаа биз
Энэ нийгэмдээ тохируулж амьдрах хэрэгтэй гэж үү
Бас үгүй л дээ
Хэр хэмжээндээ яв гэж байгаа юм биздээ.
Амьдрал ийм хогийн гэж үү
Үгүй дээ үгүй
Амьдрал баян
Цаг хугацаа бүхнийг харуулна шүү дээ.

0 comments: