Зун цагийн бодрол 4 буюу Халуун ус


Яасан байх нь уу гэсээр байгаад бүүр амны уншлага болчихож. Халуун ус хурдан ирээсэй билээ.  Хүйтэн усаар нүүр гараа угаах гэж.. болсон болоогүй хиртэйгээ зунгааралдаж байх гэж.  Ямар олиг байх уу дээ. Хүйтэн усаар угаагаад байсан чинь гар бүүр мэдээгүй мэдрэмжгүй болох шиг цэл хүйтэн өнөө савандсан саван нь зунгааралдаад байх шиг хэд дахин угааж угааж нэг арилах шиг. Хүйтэн усны тоолуур ч нилээн гүйсээн. Ямар тэгээд тогоо гарздаж ус буцалгагч 1.7 литрээрээ угаалгын машиныг дүүргэх гээд хэдэн удаа ч буцалгаад сууж байх уу дээ.  Зарим нэг хүмүүсүүд нь угааж байгаа байх.

Хотод амьдраад байгаа юмсан уг нь. Халуун хүйтэн ус ч үгүй, тоггүй ч үгүй, интернэт ч үгүй бол амьдрал үгүй гээд байгаа юм биш үү.  Бүүр муу зан сурсан байгаа биз дээ бэлэн юм хэрэглээд сурчихаараа  энэ бүгд байхгүй болчихоор бүүр ямбийраад дуусч байгааздээ.  Хөдөө орон нутагт бол байсан бол яасан байх нь уу. Зуух гэдэг зүйл дээр тогоо дүүрэн ус буцалгаж буцалгаж нэг таск гэдэг дотор хийж угааж амжаад байгаа юм. Хотод болохоор балкон дээр зуухаа тавиад тогоо нь дээр усаа буцалгаад сууж байхгүй биз дээ хэн ч тэгэхгүй биз яаж бодсон ч тэр.

Үгүй юм аа гэхэд газ нь плитка дээрээ л буцалгах гэж үзэх байх. Аргаа барахдаа л үсээ угаагаад гарч байна шдээ.  Халуун ус тасрахаас өмнө байна шдээ тээ  миний бүх хувцас хир толбо тортоггүй байсаан.. тэр тусмаа цагаан оймснууд минь цагаан байсан шүү одоо бол гутал , пүүзний хар хар толбо болоод шивэрэндээ түлэгдээд заваарсан болчихож ямар сайндаа цагираглаад бөөндүүлээд тавиад байгаа шдээ халуун ус хэзээ ирнэ үү тэр цагт бөөндүүлээд угаахаас. Халуун ус тасрана шүү хэдэн сараар ч хамаагүй гээд цаанаасаа зарлаад байх шиг. Нойлын усаа нөөцөлж аваарай бохирын шугамыг засаж байна гээд л. Өнөө нөөцөлж авсан ус ч дууслаа.

Нэг оролтондоо нойл руу хэдэн литрийг хийгээд байгааг ч мэдэх ээ байлаа. Ямар сайндаа гэхэд л нойлын суултуурын почкин дотор тоосго хийчих тэгүүл усаа хэмнэнэ гэж яриад байх уу дээ. Урсгал засвар хийж байна гээд л заваарсан юм хийгээд байхын ард иргэдээ хохироогоод айн. Хохироогоод ч юу байх билээ ажил нь угаасаа тийм юм хойно. Бас буруутгаж болохгүй байх. Зам хааж байна. халуун хүйтэн усны шугам сүлжээ засаж байна..гээд энэ тэнд замуудыг хаачихын.

Зам хаасан биш энэ тэндгүй автомашинуудын түгжрээнүүд үүсээстэй.  Халуун ус ирүүлж ядаж хиртэй байгаа хувцаснуудыг минь угаалгаад өгөөчээ. Хиртэй хувцасаас минь салгаад өгөөчээ. Автобус дотор явж байхад л шахцалдаантай бөөгнөрсөн дунд явжуухад эвгүй дээ эвгүй олон хүний үнэр холиолдож үнэртээд  автобус гээв гэнэт тоормослуул нэг нь амжаад хийгээ гаргачихна . Далим үсэргэх жишээний.  Гэртээ очоод өнөө цагирагдалж бөөндүүлж тавьсан шивэрэндээ түлэгдээд үнэртэй болчихсон оймсоо хүйтэн усанд воок хийж байгаад дэвтээдийн билүү айнн тэгж байж хир тортог нь арилах биз . Зурагтаар хир тортог арилгадаг гээд л янз янзын л воок  эрэкламдаад байна шдэ Цагаанаас цагаан Tide гээд л биш ээ OMO  ч бил үү юу билээ. 

Ингээд бодохнээ бид нарын үе ч яах уу тэр балар эртний Чингисийн үед яажуухан хувцас хунараа угааж байсын бол айн тэр үед ямар воок саван мэтийн зүйл байсан ч биш байлаа гэж бодоход ямар янзын юм байсан бол гэж бодохоор гайхаад байхын. Тэр үед бүгд л хормойгоо ширсэн дах дэхтийтэй дээлнүүдтэйгээ л байсан байх.  Чингисийн нууц товчоон дээр энэ тухай өгүүлдэг бил үү үгүй бил үү юу билээ.  Туул гол дээр очоод нүүр гараа угаачии  шумбаад сэлчии гэхээр өнөө бохирын ус цэвэрлэдэг машинууд чинь туул голруу бохироо хийгээд байгаа сурагтай. Хажуугаар нь ард иргэд туул голын дэргэд машинуудаа угаалга үйлдээд байхын. Ингээд бодохнээ яамаар ч юм дээ  Халуун усаа хэдий болтол хүлээж суух нь уу айн .

3 comments:

Setgel sanaagaar unaad hyamraad yahuude, odoo hedhen honog guriichuul haluun us irj nar garah geediidag, Haluun us hamaatnuudiig oirtuulna aa geed l hamaatnuudaaraa heseed l yavjiinshdee hehe.

 

Хэхэ тийм шүү. Гараа хугалсан боолгуулаад явж байхад хэдэн сараар боолттой явж байхад ус хүргэж болохгүй шүү гэхэд бас л хэцүү санагдаж билээ

 
This comment has been removed by the author.