Яасан байх нуу


Яасан байх нуу. Аа тий ингэсий байна өнөө өглөө  ажилдаа явах гээд л гараад явжийтал араас нэг нөхөр хөөөе нөхөөр гэдгийн байна. Би ч эргэж хартал өнөө хүн миний хажуугаар өнгөрөөд явчих нь тэр. Тэгсэн миний урд байсан нэг охин 2 чихэндээ микээ зүүчихсэн сонсохгүй мэт явж байна. Өнөө хүн тэр охин дээрээ очоод л баруун гараараа мөр лүү нь цохиод авчихлаа. Хүн дуудаад байхад яаадаг гурил вэ чи гэж загнаж нтр... бас тэнэг шүү зүгээр л хэлээд ойлгоцоно биздээ цохиж нтр.. олон нийтийн газар явжыж  гэр орондоо байдаг шигээ зангаа гаргадээнуу үгүй энэ хүмүүс чинь..Өмнөх өдөр нь мэдээ мэдээлэл уншиж өнгөрөөлөө.

Амралтын өдөр байсан болоод ч тэр үү Мишээл Экспо дээр очиж / ICT EXPO 2015 /  нэг өдрийг өнгөрөөлөө сайхан амралт болсон. Манай ажлын залуучуудтай хамт нэг өдрийг тэр хавиар сайхан өнгөрөөлөө. Нэг ажилчин маань тэнд зохиогдсон онлайн тэмцээнд оролцож аварга гэх өргөмжлөл авсан гэжуугаа. Хүн ер нь чаддаг, мэддэг , мэдлэгээрээ л оролцох юм даа. Бас л сайхан хэрэг. Зарим нэг хүмүүс нь алмайраад зогсоцгоосон соёлын шок гэдэг нь болжгаан биш үү. Би ч  нүдний шил зүүгээд л  үйл хөдлөлөөрөө биеээрээ хөдөлдөг тэр тоглоомоороо нилээн тоглож өнжлөө даварсан юм шиг цаг хэртээ тоглоод амжсан гэжуугаа.

 Хүний сонирхол юм болохоороо салж чадах аа байчдын байна золиг гэж. Явж явж орой нэг гэртээ ормоор болоол маргаашийн  ажилдаа бэлдэх хувцас хунар аа бэлдийдаа гэж мэгээд өмсөх хувцсаа хайж байтал ээж нөгөө өрөөнөөс энхүүшээ гээд л дуудах шиг.  Юу ухаж тонгичоод байна аа гээд л . Чиний хувцсыг чинь бэлдээд тавчихсоон гэж хэлдийн байна. За ашгүй дээ гээд л утаснаасаа нэтэд орж хэсэг байлаа. Тэгсэн мэдээ үзээд л хэвтэж байтал Яаасан байх нуу..Мэдээгээр маргааш автобус баазынхан ажил хаялт зарлалаа гэж мэгээд л. 

Өө ядаж байхад юуныхан ажил хаялт вэ гэсэн бодол төрөв. 500  төгрөгөөр зорчих нь багадаад байгаа юм байх даа өшөө хэд болгох гээд байгаа юм бол гээд л. Хөөрхий хэдэн таяг тулцгаасан хөгшид буурлууд болон оюутан сурагчид яаж явна аа айн. Уг нь эд нарын үнэггүй явах эрхийг нь улсаас даачиж байгаа шдэ. Тэгсэн хэрнээ л давраад байгаа юм биш үү.  Би ч өнөө өглөө юу автобусаар явах  манатай. Автобусны буудлаас  120 буудал орох хүмүүс байна уу гэж асуутал хэд хэдэн залуус байна аа  бүгдээрээ нийлжгаад явчья гэж мэгээд л явчлаа шүү.

Тэгсэн яасан байх нуу..Өнөө замын түгжрээнүүд өнөө Төв шуудан дээр хэдэн минут хиртээ зогсдог өнөө хүзүүгүй ерөнхийлөгч Элбэгээгийн ажил руу явдаг үе нь эхэлчиж. Ядаж байхад энэ ч юу ч билээ гэж бодох шиг.  Угаасаа байнга л ингэж явдаг юм шиг байгаа нь.  Ажлын ачаалал арай гайгүй болоод байх шиг тэгсэн хэрнээ  ар араас бичиг цаас овоороод л  ажилд оръё гэсэн хүмүүс ирсээр л.  Тэгсэн яасан байх нуу. Ажилд орж байгаа хүмүүс дан бичиг мэдэхгүй боловсролгүй хойрог байдым байх даа. Ажилд орох анкет аа бөглөөдөх гэсэн чинь  нилээн ухандаж сууж байснаа та бөглөөд өг гээд л. Түрүүнээс хойш сууж байхаар хэлээд бичүүлчихэд яаадаг байна аа гэж зандарангуй хэлсэн  чинь таниас ичээд гэх шиг. 

Угаасаа би ч мэдээд байгаа л даа барилгын талбар дээр ажиллаж байгаа инхэнх залуучууд нь боловсролгүй харин гарын дүй сайтан уран мужаан хийчихдэг хүмүүс байгаам авууштай нь энэ. Бусад үе дээрээ бол ажлын цаг дээрээ архи уучихдаг ганц хоёр хүмүүс байгаа юм шиг байгаам. Мэдээж хууль бол хууль гэрээ хэлэлцээр дээрээ бол ажлын талбар дээрээ архи  уусан үнэртүүлсэн тохиолдолд ажлаас нь шууд хална гэж мэгээд л.  

Өнөөдөр билгийн тооллын 7 их морь одтой цагаагчин өдөр болой хэмээхүй дор эрээн мяраан хувцастай, гуя гилбэ гялтнуулсан нарийн бүдүүн хэмээн хэлбэр дүрсээрээ ялгагдах элдэв шалдвын зүйлс сугадан явах хүмүүс нааш цааш холхилдоно харагдана. Яасан байх нуу.. гэж та нар кино үзсэн үү дажгүй кино байна лээ. Би ер нь шинээр гарчуугаа кинонуудыг алгасахгүй л үздэг болоод байгаа шдэ.

0 comments: