СӨХ - тэй холбоотой хэдэн үг


Зиа за энэ оройн мэнд. За юу гэхээр би гэдэг хүн амралтаа авчихсан сар хүртэл байгаа хүн дээ. Урьдны бээгий дээр ямар ажил эрхэлдгийг харсан байх дахин бичээд нуршаад яахав гэж бодлоо. Би амрах эрхтэй юм байгааздээ нтр. Хэдэн сар гэртээ байя л даа айнн.  Гадуур гарья гэхээр утаа униараас болоод байдаг ядаж байхад ханиад хүрчихсэн байдаг.

Гэрт зүгээр суулгахгүй юм өө худлаа байдгын байна . Энэ тэндээс ажлынхан утасдаад тийм бичиг баримт бүрдүүлмээр байна ийм бичиг дээр тамга даруулмаарээн гээд л. Ер нь бол хааяа ажил дээр очиж байгаа л даа. Сар бүрийн эцсээр ажилчдын нийгмийн даатгал нтрийг нь бодохоор л очих юм. За энэ ч яахав хэтэрхий нуршаад л ажил энэ тэр гэж бичээдээнуу айнн. Тэгсэн өнөөдөр орон сууц ашиглалтын газраас нэг хүн утасдаад танайхаас ус алдаад байна аа та хаана байна аа танай албаны хаалга үүд цоожтой байна гэдгийн байна. Дотор нь хүн байгаа болов уу танайх хүнтэй байна уу гэдгийн байна.

Би манайх амарсаан за даа бараг хүнгүй шахуу байгаадаа гэлээ. Тэгсэн утасны цаанаас зандрангуй яриад байх шиг. Одоо хурдан ир хурдан ирж энэ хана нтрээүзүүл гээд л нээх сүртэй ярихым. Бараг л ус алдсан ханыг нь цоолж цаана байгаа трубааг нь солихын ухааны юм яриад л. Би нэг салганаад яваад очлоо тэгээд ажил дээрээ очоод үзтэл манайхаас биш манай дээд давхараас ус алдаж байлаа. Би ч надруу залгаад байсан тэр хүнтэй яриад за би ажил дээрээ байна чи хүрээд ир дээ манай нойлын өрөөнөөс ус алдсын юм байхгүй л байна даа гэж хэлтэл утсаа салгачихлаа. Тэр хүн ирлээ нэг слесарьтэй хамт ирдийн байна.

За хар манайхаас ус алдаж байна уу айн хардаа чи гэж би нилээн ууртайхан хэлчихлээ шүү. Тэгсэн надтай утсаар яриад байсан хүн нь танайхаас ус алдаад байх шиг байхаар нь дуудчихлаа гэдгийн байна. Би ч урд нь бас иймэрхүү үйлдэл гаргаад л манай ажил руу утасдаад л байсан энэ дахь удаагаа боллоо та нар дээд доодох айл нтрээ шалгаж үздиймуу гэтэл би яаж мэддийн гэлээ. Тэгсэн л уучлаарай ухааны юм яриад л ус алдсан гэх нөхөн төлбөрийн актны маягттай ирж байгаам биш үү . Би дахин дуудаад ажлын хажуугаар чирэгдэл учруулаад байвал та нараас нааш цааш явсаны төлбөр авна шүү.. Миний хэлсэн зүйл чамд тийм ойлгомжгүй байна уу эсүүл би чамд тайлбарлаж хэлж чадахгүй байна уу айн гэлээ.

Тэгсэн л урдаас хэлэх үггүй болсымуу худлаа л нойлын өрөө эргэлдээд л . дахин дахин үзээд л . тэгж байгаад л гэнэт л хаалга үүд саваад гарах нь тэр. Ер нь байна шдээ орон сууцны ашиглалтын газрыхан , СӨХ гэдэг газрыхан эхлээд асуудал гарсан юм бол хаанаас эвдрэл гэмтэл доголдол гарч байна тэр болгоныг үзэж харахгүй таамгаараа тэр айлынх тэр байгуулагынх гэж хэлээд баймааргүй юм байгаамшдэ. Ер нь СӨХ гэдэг газрынхан сард ямар хэмжээний төлбөр аваад байгаа хэдий хэр засвар үйлчилгээний мөнгөн хэлбэрийн засвар хийж байна гэдгийг шалгаж үзмээр байгаам шиг ээ.

Худлаа л байрны мөнгөө өгөөрэй тогны мөнгөө өгөхгүй бол хязгаарлана гэчээд хаалган дээрээ цаас наагаад явчихдаг. Харин өөрсдийг нь шалгаж үзмээр юм шиг ээ. Он гараад тог цахилгааны төлбөр нэмэгдэнэ ч гэнэ үү яриад л байна лээ. Миний амьдарч буй энэ хорооллын энэ гэрийн хорооны СӨХ гэдэг байгуулага татан буугдаад жил шахуу л бөолжын. Урьд нь нэг СӨХ байсын тэгсэн тэр дарга нь бид нарын сар болгон төлдөг байсан мөнгийг нь идэж уусын байна л даа хөөрхий тэгээд л тэр хүн нь олдохоо байсан хэрэг. Одоо бол байрны мөнгө төлөхүедээ СӨХ төлөхгүйээ татан буугдсан гэж хэлээд төлж байгаараа гэж байрны жижүүр анай байнга л хэлдэг болсон доо . Энэ мэтчлэн асуудлууд байхымаа.

0 comments: