Ийм нэгэн энгийн амьдрал


Өглөө  хүн болгон  бид нар чинь  ажил сургуульдаа яаран явцгаадаг
Өдөр болохоороо өлсөж цангасан юм шиг гэдэс  ходоодоо дүүргэтэл идэхийн яана

Орой болохоороо  найз нөхөдүүдтэй нэг газар сууя гээд  явцгаадаг
Оройтож байна даа гэж эхнэр , нөхрүүд нь цонхоороо харж гар утсаараа залгаж эхэлдэг

Үүр цайхаас өмнө гэрийн хаалгаар  шоудаж наргиж цэнгэж ирсэн ханийгаа хүлээж суух үрчлээстэй царайгаа харуулах гэж суудаг
Үүр цайхаас өмнө  хаагуур хэнтэй явсан хаана хонсон гэж бие биетэйгээ хэрэлдэж гарцгаана

Орондоо тайван унтаж байсан хүүхдүүд нь хаалганы цаанаас чагнаад л чимээгүйхэн байцгаана
Орондоо орохын түс болмогц   сандарч тэвдэцгээх болдоггүй боруудын үүлэн борооны ажлаа ийнхүү  хийцгээнэ

Унтаж амруулахгүй хашгирч гуаглаад  хүүхдүүд нь хаалганы цаанаас сонсоод л чих бүр алт болжгаам чинь
Уур уцаар хүрсэн үедээ бие биедээ үг хаячихаад хэрүүл хийчэхээд чимээгүй болчихдог нь  амьдралын жам

Хардаж сэрдэж нүдэж балбаж багалзуурдаж зодож нүдэх нь  эрчүүдийн гоомой нэгэн зан
Хүмүүсийн нүдэнд хүний сайн хань  ижил ,  халамжтай  эр нөхрүүд болж гэж танилуудын нүдэнд  харагдана

Хоол хийхээр  хааяа амттай хийгээд  хааяа  яарсан үедээ  амтгүй хоол хийдэг нь  эхнэрүүдийн зан
Явган явъя гэхээр хөл өвдөөд байна аа гэхий , унаад явчих машинтай  болмоорээн гэлцдийн

Ямбатай хүн шүү гэж  үглээ янших нь  нэгэн зан
Гэр хороололд амьдарч байснаа орон сууцад амьдаръя гэж  хэн бүхний л хэлдэг үг юм
Гэрэл гэгээ татсан сайхан байшин юм даа гэж санаа алдан баригдаж буй байшингын хажуугаар явж санаа нэг алдана

Өр ширэнд ороод байлгүй өвчин зовлонд нэрвэгдээд байлгүй
Өлсөж цангаад байлгүй илүү дутуугүй явах юмсан гэж бодох юм
Найз нөхдөө гэртээ авчирахаараа айл шиг ээ  цэвэрхэн харагдуулах гэж цэвэрлэмээр болох нь нэгэн зан

Нууц амрагаа ч дагуулаад ирсэн ч юм билүү найз нөхдүүдийн дунд ч байгаа юм билүү хэн мэдэхэв дээ гэж хардана
 Зун боллоо гэхээр зуслан лагерьт гараад хоночих байшинтай
Зүгээргүй бас  гэнэтийн зүйл боллоо гэхэд  хадгаламжийн нууц  данстай
Сайхан ааш зан хөтлөгдөхөөрөө эхнэрээ ч юм уу нөхрөө панаалдаж гоё сайхан зүйл авахуулчихдаг

Муухай ааш гаргахаараа  ээж аав дээрээ очоод хов хэлээд  суучихдаг нь гэр бүл хоорондын зан юм
Хааяахан тансаглах дуртай гэж хэлээд юу гэхэв
Хоосон байж бас нэрэлхүү зантайгын яаана
Гудамжаар  алхаж яваа тэр нэг охин руу нүдний булангаараа харчихдаг нь эрчүүдийн зан

Гэнэдэж  бантсан царай гарган эхнэрээ болон найз охин оо аргадаж хуурах нь бас л эрчүүдийн зан
Хөөрхий эхнэр , найз охидууд нь  аргадаж хууртсан занд нь уярах нь эмэгтэй хүний уяхан зан юм даа

Өнөө маргаашаа харж явдаг нь залуучуудын нэгэн зан
Ирээдүйн зорилгын төлөө яв гэж үглэж янших нь эцэг эхийн зан
Бага зүйл мөрөөдөх биш  том зүйл мөрөөдөх нь томчуудын нэгэн зан
Бага багаар хумсалж идэх нь  луйварчид залилан хийгчдийн нэгэн зан

Эх орондоо эзэн болж төрсөн юм бол  эхлүүлж  дуусгахаас хойш  амьдраад явж дээ гэх байх
Илүү ч үгүй дутуу ч үгүй хоосон хоноод явчихгүй юмсан гэж бодох шиг

Холын хараатай  эмх цэгцтэй амьдраад явчихдаг нь бас л боддог бодол
Ийм нэгэн энгийн сайхан амьдрал гэж хаа байна аа.
Ингээд л бодож санаж бичиж байна аа гэдэг чинь бас  сайхан хэрэг биш гэж үү

0 comments: