Байгаагаар нь л харж , хайрлаж явж амьдрах сайхан


Эхлээд мэндлээдхий сайн байцгаана уу нтр. Миний бие сайн сайн.. ажил гэр ажил гэр гээд л явжына шдэ. Ажлаас их юм алга өө.  Ажлаас тараад л гэртээ орж ирэхээр л хойноос утасдаад бушуухан хүрээд ир энэ тэрээ гээд л .  Ажил алба юм хойно одоо яаая гэхүү гээд л буцаад л гардаг.  Ажлын хажуугаар  блогоо эргэн тойрох гэж ажил болохымаа хэхэ сүүлийн үед халь мульт л ордог болоод байгаа шдээ .  Блог бичдэг хүмүүс  олширсоор л , бичсээр л, би орж уншссаар л байдаг боллоо .  Унших гэж бас ажил шүү эхнээс нь сайтар уншина ойлгоно дүгнэнэ цэгнэнэ уншсан аа дүгнээд сэтгэгдэлээ бичнэ .

 Сэтгэгдэлээ бичихдээ юу гэж бичих билээ урам хайрлаж бичих үү шүүмжилж бичих үү аль эсүүл дургүйцэлээ илэрхийлж харааж ерөөж бичих үү гээд л байна аа байна.   Ажлын хажуугаар блог бичиж сараачих гээд ороод ирлээ шдээ. Нэг нь  сэтгэл санаагаа сэргээх  үзэл бодлоо бичих гэж бээгийдэж байхад нөгөө нь сээгийдэх гэж орж ирээд л  сэтгэл санаагаар нь унагаах уу эс унагаах уу гэж мэгээд л бичдэг болж .

 Өчдөр tv - гээр пара олимп үзлээ л дээ  нилээн харлаа хөөрхийс минь гэж хөл гаргүй хараагүй  хүмүүс гэж ингээд л нийгмээс тусгаарлачихсан үзэж харъя гэхээр гэрэл гэгээ ч байхгүй  , дуу хөгжим сонсоё мэдрэе гэхээр сонсох мэдрэмж  нь байхгүй үзэгдэх харах орчин тойрон нь харанхуй өрөвдөлтэй юм  .

Эрүүл хүнээс ч дутахааргүй мундаг л тоглож байна лээ шүү.  Хүнийг гадаад төрхөөр нь дүгнэж болохгүй ээ гэж энэ дээ эрүүл хүнээс дутахааргүй тоглож байгаагын гэж бодохоор биширмээр .  Биеийн хөгжил нь эрүүл хүнийхээс өөр боловч уг чанартаа яг л хүн шиг адилхан бодож сэтгэнэ ууж иднэ наргиж цэнгэнэ .  Ааа харин ганцхан юм гэвэл тэд маш амархан сэтгэлээр унаж амархан гомдож уйлдаг , муу муухайгаар нь хэлчихвэл эмзэгээр хүлээгээд явчихна  хэцүү хэцүү .  Эдгээр хүмүүсийн дотор сэтгэл нь хоосон үзэгдэх орчин нь харанхуй гэрэл гэгээгүй гээд л явдаг байх . 

Хүнийг харагдаж байгаагаар нь дүгнээд баймааргүй юм . Сүүлийн үед ихээр ажиглагдаад байдаг болчихож .  За тэгээд  зарим нэгүүд нь гаднахаар нь дүгнээд  өнөө хүнээсээ хол байх гээд  ярилцах дургүй бараг л үзэн ядмаар сэтгэгдэл төрүүлээд холуур тойроод явах шиг анзаарагдаад байдын шдээ. Биеийн байдал нь эрүүл хүнийхээс дутуу биеийн хөгжил гажиг гэмээр боловч эрүүл хүнээс ухаан бодол санаа нь арай дээр л гэж боддын шдээ. Өчдөр зурагтаар хараад байж байхад яаж  спортоор хичээлж ийм их амжилтанд хүрсийн болоо гэж бодох шиг.  Эдгээр хүмүүс нь бид нар шиг ээ хүн бусдаас ялгараад байх нь ганц  биеийн эрхтэн дутуу төрсөн  хөгжлийн бэрхшээл гэдэг нэр томъёо л юм даа .
Тэрнээс биш  яг л хүн шиг ярьж хүн ши г бодож сэтгэж чаддаг хүмүүс. Ажилд оръё гэхээр хаана ч авахгүй аль байгуулага ч өрөөл татанхай тахир дутуу хүн аваад байх хэн ч хүсэхгүй .  За тэгээд дүгнэж цэгнэх  хүчин зүйлсүүд зөндөө байна дөө .

Со киног харж байхад л баян айлын эрх охин ядуу айлын тарчигхан амьдралтай залуутай суух гэж ородоно тэр хоёрын хагацуулах гэж  хоёр талын аав ээж нарууд нь папариц ажиллагаагаа явуулна , муухай хувцастай үнэр танартай гэж бас дүгнэнэ ,  баян айлын хүнтэй суулгачих гээд л хамаг муу муухай үйлдэл сэдэж хийж үхэл хагацалтай учруулна энэ кинонууд бас их ноцтой шүү тэгжуугаад .   Өнөөдриийн хувьд ингээд ажил энэ тэрээ хийх ёстой гэсэн юм аа хийгээд амжуулчихлаа .

Нэг өдөр амжуулах биш маргааш гэж өдөр байна нөгөөдөр , тэрний маргааш гээд л ер нь цаашдийн амьдрал гээд л.  Ажил талаас нь хараад байхад  нэг ажлыг хийх гэж хийлгүүлэх гэж санхүүжилт өгч авалцаж эргээд түүнийгээ шалгахдаа өнгөцхөн зөвхөн гаднахаар нь дүгнээд яваад байх шиг.  За энэ ажил ч яахав . Муухай хувцастай ч бай гуйлгачин ч бай муу хувцасны дор аз жаргалаар дүүрэн зүрх байгаа эсэхийг хэн ч мэдэхгүй байгаа шдээ. Амьдрал аа гэж сонин юм даа . Байдаг л  тэр хэвээрээ  байдаг л  танил нүүрний арьснууд байдаг л өнөө гэр орондоо яаж байдаг уу тэр хэвээрээ л өнөө л хэвэндээ. 

0 comments: