Холион бантан бичлэг


Өнөөдөр яагаад ч юм нойр хүрдэггүй ээ. Яаасын бол нойрыг минь хэн аваад явчихав даа гэж . Хэвтсээр байгаад нуруу ч хөших шинжтэй .. Би залхуу хүндээ босож сууж нэтэд орохгүй нотбүүкээ өвдөг дээрээ тавиад  гэхдээ энэ бас муулдаа цахилгаан соронзон орон нтр гээд хавдар тусдын байх аа.. Би Хонгороод хэлээд л байгаа  нотбүүкээ өвдөг дээрээ тавчиад суудаг болсон би ч сүүлийн үед их үглээ болчихсон бололтой .. Ягаад я юмдээ нэг уур уцаар хүрэх гээд ..

 Хэвтсээр байгаад  элдэв янзын бодлууд эргэлдэж өгч байгаа юм чинь золиг гэж сүүлдээ инээсэн байх шиг.. Сүүлдээ би чинь юу болжына зүгээр үү гэж бодох шиг болжгаам чинь..Ямар сайндаа гэж хэлэхэд  энэхүү блогтоо бодлуудаа хэлхээд л дэлгэж суухав дээ..Нойр хулжих гэж хэцүү юм аа .. Ямар сайн даа л ингэж ком ширтэж суухав дээ..

Нээрээ хүн гэдэг чинь дуртай зүйлээ хийнэ ээ гэдэг чинь бөөн эрх чөлөө за тэгээд хэнд ч заалгаад заалгуулаад байхгүй өөрийн дураараа  хийх гэсэн юм аа хийж , өөрийн сонирхсон сургуульдаа орж өөрийнхөө хүссэн мэрэгжилээрээ дагнан ажиллана аа гэдэг юм байдгым бгааздээ тээ..
Цонхоороо нэг хартал зарим нэг нь гэрэлтэй зарим нэг нь зурагт үзэж байгаамуу гэлтэй анивчаад л .. 

 Шөнө орой болсон хойно унтахгүй юу хийгээд байдын гэж бодох л байх.. Зурагтаа  асааж үзлээ  олон улсын сагсан бөмбөгийн тэмцээн болж байна . Нэг хэсэг харж хэвтлээ.  Ингээд бодоод байхад манай монголын орноос төлөөлж ягаад оролцож болохгүй гэж гээд л..
Даанч сачий нь хүрэхгүй л дээ тэд нарын хажууд жулдах биз. Манай монголын сагсан бөмбөгчид  тоглохоороо бөмбөгний хойноосоо хөөцөлдөөд тоглочихдог шдээ..  Ингээд бодохнээ манайд сагсан бөмбөг нтр нээх олигтой хөгжөөгүй мэт сэтгэгдэл төрөв..

За даа аргаггүй биздээ спортын төрлийг манайхан хөхүүлэн дэмжээд туслаад өгчих биш .. Хий дэмий хэдэн гозгорууд л байгаад байдаг  гозгоруудаа ашиглаж чадахгүй байна даа энэ сагсан бөмбөгийн төрлийн спортыг.. Энэ зурагтыг үзээд л байвал үзээд л баймаар хэдэн цагаар ч хамаагүй үзээд л..

Зурагтыг өглөөнөөс орой шөнө хүртэл асааж байгаамаа хөөрхий байнга асаалттай халсан байх шиг зурагтын эргэн тойрноор ялаанууд эргэлдээд л бодвол халуун болоод л тэгдэг байх ..Манай монголд энэхүү олон кабель телевизүүд байгаад л байдаг үзүүлэх юмтай үзэж харсан зүйлээс авууштай талууд юу байгаа билээ гэж бодохын.. Дуртай зүйлээ хийнэ гэдэг бас  болохгүй эд байдын байна.. Дургүй хүргэмээр шүү бас хийх зүйлүүдийг маань боогдуулчихдаг.. саад бэрхшээлүүд..
Тэр болгон саад бэрхшээлийг даван туулахыг хувь хүн өөрөө л хүчин зүтгэнэ шүү дээ.   Дуртай зүйлээ хийж байна аа гэдэг чинь бас өөрт нь надад сэтгэл ханамжын 100 хувь биздээ тийм үү.. Хүн ер нь хийж чадахгүй зүйлээ би хийж чадна аа гэсэн хүсэл эрмэлзэлтэй байдаг боловч...  юу саад болох уу... энэ бол мөнгө.. Хараал ид гэж мөнгө юуийн өнөөдөр ..

Зүгээр нэг ноорхой цаас..  Өнөөдөр мөнгийг бол хүмүүс шүтлэлцээд байгаамуу  шүтээд байгаамуу гэлтэй  мөнгөггүй бол юу ч хийж чадахгүй юм гэж мэгээд л.  За шүтээд байх нь хааший нэг муу ноорхой цаасыг шүтээд л тээ.  Хүн мөнгийг шүтэх биш... Аав ээжийгээ шүтмээр юм.. Тэгсэн эсрэгээрээ байх юм.. За тэгтэл бас өөр зүйл бодолд ороод байхын энэ юу вэ гэхээр..  Спорт загварын машин эсэх мэдэгдэхгүй машинууд  автомашин замын хөдөлгөөнд оролцоод явж байх гэж..

  Ядаж байхад  дуугралт энэ тэр нь  гээд л..  Өнөөдөр хотын гудамжаар спорт загварын гэх нь хааший тээр тэдэн оны загварын машиныг будаж янзлаад л болсон болоогүй нэг  мотор нтрийн цоолж нүхлээл чанга дуугралттай болгосон хотын гудамжаар явж харагдахын.. Манай монголын нөхцөлд хаана уралдаж явахын билээ.  Эсвэл замын голд бие биетэйгээ мөргөлдсөн би чи гээд бие биерүүгээ зөв буруугаа тохоцгооно..Нэг муу хогийн сэг уначаад шалдан банди чинь хажуугаар зүгээр өнгөрөөд явчихгүй байдаг чадлаар нь эцэст нь хаазалж нтр явахын яаана онгироо муу баас нтр..

 Хажуудаа нэг охин суулгасан байх жишээтэй.. Өнөөдөрийн бас нэг асуудал гэхээр ядуу зүдүү баян хоосны ялгаа , хээл хахууль , авилгал , шүүх цагдаа гээд л..  Өнөөдөр цагдаа 12 настай охин хүн дайрч явчихаад л хэнэггүйхэн гудамжаар алхаж явах жишээний.. Цагдаа нарууд бас эрх мэдлээ ашиглаад замын хөдөлгөөнд хэн дуртай нь яваад байх шиг..   Манай монголчууд угаас бүдүүлэг юм уу хааший ..

Зун цаг дууссан мэтээр ярьж  байдаг зүлгэн  дээр тарьж ургуулсан цэцэгсүүд дээр машинаа   тавчихсан байа шиг.. Хөөрхий тэр залуу жилээр  эрхээ хасуулаад байх шиг.. За ёстой холион бантагын хутгуулж байна аа бичих гэж..  Элдэв янзын бодлууд ороод байх чинь бичээд л байхаас..  Бид цөмөөрөө ядуу юм уу гэхээр биш юм аа.. Өнөөдөр хамгийн баян нь оюутангууд болоод байгаа юм биш үү..

Наргиж цэнгэх болохоороо  бүгд мөнгөтэй урьд өдөр нь найзаасаа мөнгө зээлье гэхээр өгөхгүй харамлаад байж шоу нтр болохоороо бүгдээрээ мөнгө цацаастай насс энэ бол байдаг л зүйл.. Өнөөдөр би гэхэд мөнгөтэй явахад маргааш нь кармаа хоосон л явах жишээний..Мөнгө зүгээр сууж байгаад ороод ирээд байдаг зүйл биш.. Мөнгө гэдэг зүйлийг олохын тулд яах уу өнөөдөр.. олно тийм үү.. яаж олох уу.. арга зам маш олон.. Олон хирнээ бас хялбар аргаар..

Юу гэхээр өнөө бидний нарын хэлдэг яанхан  гэх тодотголтой нэр бүхий хэдэн хормой султай хүмүүсүүд.. За тэгээд яаж олохыг угаас ойлгомжтой хэрэг бус уу.. Өнөөдөр залуус ажлыг голоод хийдэггүй.. Ажил хүнийг голно гэхээс биш. Хүн ажлыг голж байвал хохино шдээ гэж хэлмээр.. Өнөө цагт ажил олдохгүй байхад ажил бас голж байдаг.. Ажилд орлоо гэхэд эхлээд ингэж асууж байгаам цалин хэд вэ гэж хэхэ инээдтэй байгаа биз.. 

Хэд вэ гэх шиг..  Өө цалин бага юм байна шдээ гэж голно.. Аль болох ажлын албан тушаалд хялбарханаар суучихгаад л болдог болжээ хөөрхийс гэж.. Албан тушаалтны бөглөөс нарууд гэмээр..  Ажилд авах гэж байгаа объект нь  чи өөрөө хэдээр биеэ үнэлээд байгаа нь эхлээд ажилаад үзчих  ажлын дадлага туршлага юу байна гээд явуулчихдаг..

Дараа нь өнөө ажилд орсон залуу нь хийжгаа ч юм байхгүй худлаа ажил хийсэн нэртэй явмаар болно..Хийсэн ажлын тайлангаа гаргаад өг гэхээр болсон болоогүй нэг бичгээр өгнө.. Цүцүцү бичиг үсэг тайлагдсан юм уу гэмээр муухай бичихийн яаана.. За залуу чиний хийжгаа ажлын тайланг харлаа чамд тохирсон цалингын өгнө гэхээр дуртай дургүй хоёрын хооронд нэг үлдээд хоцрох жишээний..

Өнөөдөр манайд ажилд орох гэсэн барилгын талын хүмүүс дан цалин хэд вэ гэж асуух юм.. Цалин яах вээ та нарын ажлын дадлага туршлага юу байна харъя гэхээр дуу дуугаа болчихно.. Ийм байдлаар ажил хийжгаа нэртэй ажил хийлгүүлж байгаа хоёр мөн таарах байхдаа гэж бодном.. Өнөөдөр бөгсөөрөө ажил хийх биш толойгоо ажилуулаад учир начирыг нь олоод ажилаад явбал ч ажил байна аа байна ..

За энэ ч яахуу  амьдралд ороод ирэхээрээ бие даагаад ирэхээрээ мөнгөний үнэ цэнийг мэдрэх биз.. Зарим нэг дуракууд нь мөнгөний үнэ цэнийг бөгснөөсөө гэх шиг хэлээд явжгаа хүмүүс ч байна.. Аль болох өөрийн биеэ үнд хүргэчих гээд л биеэ үнэлээл явжгаа хормой султайнууд цаагуур мэр сэр..  Аль болох хялбархан аргаар мөнгө олох нтрээ мэддэг айнн.. Сүүлдээ бол энэ арга хэлбэрүүд  гарсаар л байна шдээ..

 За тэгээд мань мэтэд бол юугаа хийж явна уу падлиа ч алга биз гэмээр.. За нойр бүүр сэргээд явчихлаа шүү.. Манай гэрийхэн бүгд унтацгаасан байх шив аргаггүй шдээ   02:57 болжгаам чинь

Элдэв янзын бодлуудыг минь  элээ бүргэд шувууд шиг шүүрч аваад явчихымаа
Эрээвэр хураавар бодлууд ч гэлээ өөртөө хагас хугасыг нь аваад үлдчихгүй нь тоогүй
Шүлэг  болгон тэрлэх гэж  хэдэн зуун мянган үгэн хэлхэж бичье гэсэн боловч
Шүүж шүүж нэг шигшиж түүж авсаар нэг хэдхэн үгнүүдийг хэлхэлээ
Хэлхсэн эдгээр үгээ би холбох гэсээр  л үүр цайчих бололтай юм аа
Хэдэн мөрт бичьюү гэтэл утас хангинантал дууграв бололтой

Үгээ хэлхсэн хэдэн мөртөө бичьюү гэтэл  би юу бичих билээ гэж мартав бололтой.. за за энэ элийрэх ч яахав унтаж амрахаас даа маргааш ажилтай.. 

0 comments: