БүрТ



Намрын хатаж хатсан навчисыг тоолох бүрт

Нүдэнд торсон гуниг бүрээ нулимсаараа угаах бүрт

Хамт алхаж явдаг тэр гудамж бүрийг сүүдэртэй хамт ханьсах бүрт

Хамт сууж байсан тэр сандалыг хараад холын дурсамж бүрээ

Намрын энэ л сүүлчийн бороо шиг сэтгэлээн гэгэлзүүлэх бүрт

Нартадын  тэнэмэл энэ цагаан үүл шиг зүг чигийг минь заах бүрт

Унасан навчисууд салхины аясаар хийсэх бүрт

Ухаангүй чамдаа хайртай юм шүү гэж  би  хэлэх бүрт

Чи минь ирэх болоогүй юм байхдаа гэж  өөртөө хэлэх бүрт

Чимээгүйхэн дотроо бодож суухдаа би хэлэх бүрт

Өвөр минь эзгүй шөнө бүрийг

Өнөөдөр нэг дуусаасай гэж хэлэх бүрт

Өглөө сэрмэгцээ санасан шүү гэж  хэлэх бүрийг чинь

Хүслээ

Чи минь над дээр ирэх болоогүй байх даа гэж хэлэх бүрт

Чимээгүйхэн дотроо үгүйлэн санаж суухдаа би хэлэх бүрт

Намрын хатаж гундсан навчисуудыг тоолох бүрт

Нүдэнд минь нулимс сийлэгнэх бүрт

0 comments: