Бурхан ийнхүү бүтээсэн гэнэ


За ажлын шинэ долоо хоногын мэнд. Бүгд л тус тусын ажил гээд зарим нь амраад явж байгаа биз дээ. Ажилдаа явах гэж өглөө гараад л автобусанд суух гэж хэд хэд дамжих юм аа . Тэгсэн кондукторгүй автобусанд суугаад байх шиг. Хүмүүс их будилж байна аа хөөрхийс. Автобус болгоноос хаашаа явах уу гэж асуугаад л . Энэ маягаар явуул бүтэхгүй бололтой. Би гэхэд хэд хэдэн удаа автобусанд сууж дамжиж нэг ирлээ шдээ. За энэ ч яахуу тэгж байгаад учир начирыг нь олох биз.

Бурхан бид нарыг бүтээсэн гэж үү ер нь бурхан гэж юуийн бол. Эсвэл хүн сармагчинаас үүсэлтэй гээд л аль 10 жилд л багш нар заадаг байж дээ.   Уг нь бид нар чинь эхийн хүйн холбоогоороо дамжигдаж сүүн уургаараа тэжээгдэж улаан нялзрай төрсөн бус уу. Эсвэл бидний ээжүүд нар бүгд бурхан уу. Тэгүүл бид бүхэн л бурхан шиг ариун мөнхийн  настай ээж наруудтай болно биз дээ. Үхэшгүй мөнхийн .

За юу ч гэсэн бичье л дээ. Бурхан хүн бүтээхдээ ингэж зурсан байх .  Хүссэн газартаа гишгэж алхаж яваарай гэж хоёр сайхан майг хөл заяаж. Ишш ядаж байхад майга байхдаа ч яахуу дээ тэгш хөл заяагаад өгчихгүй дээ гэснээс ээж минь намайгаа яагаад майг хөл заяагаад төрүүлсэн юм бэ. Майга болохоос өмнө өлгийдэж байхгүй дээ тиймээ.  Бурхан чамайг зурж бүтээхдээ хүссэн бүхнээ хар гэж  хоёр сайхан мэлмий нүд хайрласан юм.

Хүссэн бүхнээ хараг гэж бас болж бүтэхгүй зүйлүүдийг харах муухай юм даа тээ. Хажуугаар өнгөрсөн шилэн тирконуудыг харах гэж нүд бүүр өвдчих юмаа. Хэрэгтэй хэрэггүй элдэв хов жив сонсог гэж хоёр далбагар чих өгсөн бус уу . Бодоод байхнээ бас илүү дутуу юм сонсоод байхгүй амар ч юм уу дүлий годил царайлаад явж байх амар ч юм шиг.  Бурхан  чамайг зурахдаа хүссэн бүхнээ хийж байг гэж хоёр гар бэлэглэж. Гэхдээ бас утга учиртай гар юм шүү. Хүн алдаг гар биш, ажил хийж хөдөлмөрлөдөг гар.  Бурхан багш зурж зурж нэг зүйл дээр зогсчихлоо.

Эмэгтэй хүнд мөөмтэй эрэгтэй хүнд жижиг мөөм . Дараа нь бас л гацчихав. Юун дээр гэхээр хүйс. Эрэгтэй хүн заяах уу эмэгтэй хүн зурж бутээх үү. Эргэлцэж нэг хүн хүнд нь тохируулан тааруулан боожгойтой,гүй гэж хоёр хүйс зурж гэнэ. Бурхан багш сүүлд нь бодохдоо хүн хүнийг сэтгэл зүрхнээсээ хайрлаж яваарай гэж зүрх хайрлаж. Энэ зүрх их учиртай шүү яагаад гэхээр чамд нэг зүрх надаа ч нэг зүрх энэ хоёр зүрх нийлбээс хос зүрх хайртай хүнээ олоосой гэж хайртай хүнийгээ хайрлаасай гэж хайртай хүнээ хайж олоосой гэж хайрлахдаа шаналж зовоосой гэж энэ хоёр зүрх нийлж хайрыг бүтээгээсэй гэж энэ л зүрхийг бүтээж зурсан болов уу.

0 comments: