Ж


Дуу хуур хөгжмийг  хөглөж  чадвал сэтгэл зүрхний эгшиг үл дуусах ажгуу
Дуутай хууртай орчлонг мэдэрч  чадвал сэтгэлийн аялгуу үл давхцах ажгуу
Төөрөлдсөн сэтгэлийг нь адахгүй нь тулд гараас нь  хөтлөлцөж  чадвал  бодлын учиг  үл алдрах ажгуу
Төөрч будилсан сэтгэлийг нь таньж   чадвал  хүмүүн бидний чанар үл дундрах ажгуу
Хэн бүхэн  амьдралынхаа төлөө мэрийж чадвал олон саад бэрхшээлүүд үл анзаарагдах ажгуу
Хэн хэнийгээ хайрлаж  чадвал сэтгэл зүрхний хэмнэл эрч хүч үл хэмжигдэх ажгуу
Хайрласан сэтгэлээн хадгалж  чадвал итгэл итгэлцэлийн үнэ цэнэ үл хуучрагдах ажгуу

Хайр гэдэг зүйлээн тордож чадвал сэтгэлийн таашаалийг мэдрэхэд үл гандах ажгуу 

0 comments: