Санаанд буусан үгс нтрээ бичдиймуу дөө.

Хэний төлөө амьдарна вэ? Залуус бид нар чинь.

Жаргасан бол хайр тэгдэг юм уу

Тачаалдаад өг нтр чанга орил

Ээмэгтэй эмэгтэй хүнтэй танилцана.

Эмэгтэй хүнтэй танилцана жич. Мэдээж ямар хүн бэ гэдгийг хэн ч таашгүй уншиж байгаа та ч мэдэхгүй чи ч мэдэхгүй бичиж хүн л мэдэх байх.  Гуалиг бие хаатай эмэгтэй юм уу эсүүл мяраалаг ч юм уу за цааш нь ажил хэрэгч эмэгтэйч  юм уу бүүр эсвэл  өндөр  нам туранхай бүдүүн гээд л шилж сонгоод ялгаварлаад өнгө үзэмж нас хүйс гээд бичээд байвал..

Хүн бүр л сайхан юмд шунах эрхтэй сайхан хүүхэн сайхан залуу сайхан ажил мэрэгжил сайхан халуун дулаан уур амьсгалтай гэр бүл гээд л хүний хэрэгцээ бол ХЯЗГААРГҮЙ мэт. Тийм учраас л танилцах зар гэдгээр хүмүүс хоорондоо холбоосоороо холилдон холбогдож сүлбэгдэж сүлэлдэнэ нийлж холилдон хоршиж  амьдардаг нь мэдээж.  Амралтын нэгээхэн  өдөр ийнхүү өнгөрлөө .
Ажлын өдөр ажиллаж ажиллаж нэг  хагас бүтэн сайнд амрах шив дээ. Амрах гэж дээ амарсан болсымуу бүү мэд . Гэр орон хог новш хувцас хунар угаах гээд л ийш тийш явсаар байгаад үд дунд болох шив дээ. Тэгж нэг тухтай сууж нэт орж ийм тийм мэдээлэл прогноз үзэж сонирхох юм.  Хажуугаар нь миний муушиг тоглох дуртайгын. 

Хөгжимөө асаагаад л дуу сонсохоос илүүтэйгээр фм- ээр явуулж байгаа ярилцлага их хотын амьдрал гэр бүл гэсэн сэдвээр их л сонсох  дуртай л даа хүмүүсийн ярилцлаг санал бодол үзэл санаагаа илэрхийлэх гэж мэгээд л сонсоод л баймаар . Сувагнуудаа ээлж дараалан сольж үзвээс танилцах зар гээд сонсоод үзсэн чинь  ингэж байхымаа сонирхуулбаас ; 

18 настай охин байна ганц бие царайлаг татлаа түтлээ байхгүй төгс эр залуутай танилцана.  Жич гэснээ биеийн өндөр 175 аас дээш гоё биетэй хөөрхөн байвал сайн байна ... Энэ бодвол эмэгтэй охин бололтой 18 настай гээд л...
Ёстой гуцна биз. Өөрөө тийм царайлаг охин ч юм шиг эсвэл царайлаг байж болохын  өөртөө итгэлтэй бол яахав дээ үнэн дээ тийм ээ.  За тэр төгс залуу нтр гээд л. Дараагийн зар сонсож үзлээ.  Ер нь яахаараа төгс эр төгс амьдралтай хүмүүсийг хайдын бол оо энэнийг л ойлгохгүй байгаа юм.
Юу бол бэлэнчлэх сэтэлгээтэй юу бол бэлэн юм дээр  л оччих гээд л байдаг болж.  Манай монголын охид эмэгтэйчүүд гэлтгүй эрчүүд ч бас бэлэнчлэх бүх юм бэлэн юм дээр оччих гээд л. Өөрийгөө борлуулахчих гээд л нэг айлын бэр хүргэн болчих гээд л арга чарга хэрэглэх гээд л.

Санаа бодол гэж айрр явсан байгаам шиг. Яахуу болж л байна шдээ хэн ч гэсэнөөрийгөө нэг айлын баян айлын хүргэн бэр болчих гээд өөрийгөө яахаас ч буцахгүй л борлуулахчих гээд л үзэж тарч байгаам шиг..  За ингээд бичээд байвал мөд дуусахгүй шинжтэй яриад байвал бас дуусахгүй мэдээж. За дараагийн зар сонсоод үзлээ. 

- 37 наснаас дээш насны ах нартай дотно танилцана. Жич гэснээ 20 настай дажгүй охин байна. Гаж зуршил байхгүй. Ах гэхээр л халамж сайтай бас дээрээс мөнгөний машин гэсэн үг ойлгож байгаа байх.  Үг дууггүй л хүссэн юмыг нь авчөгдөг гэж ойлгохоор.
Өөрөө бол мэдээж мөнгөггүй учраас яах уу юу хийх үү мэдээж өөрийгөө өгөх нь мэдээж . Өөрийн биеэ хөгшин хар юмтай нөхцөж хэдэн халтар цаасны төлөө бол наад захын асуудал. Энэ мэдээж дуудлагаар үйчлүүлдэг янхан гэмээр охин бололтой .  Дараагийн зарыг бас сонсвол .
  - 41 настай бэлэвсэн ажил төрөлтэй ганц хүүхэдтэй татлаа түтлээгүй танилцах хүн маань гаж зуршил байхгүй архи тамхи хэрэглэдэггүй залуу байвал сайн таалагдвал гэр бүл болж болно гэж мэгээд л.

Энэ мэдээж нөхөртөө хаягдсан эсвэл нөхөр нь зодож нүддэг танхай маягын  архичин балмад этгээд байж мэдэх , эсвэл  зуурдаар нас барах хэн байв гэх үүдээ . Ингээд л сонсоод байхнээ энэ танилцах зар гэдэг нь бүүр задгайрах шинжтэй танилцах хүслэн...
Голдуу нас залуу эсвэл сээгсийн хамтрагчаа хайж байна , гэр бүл болох , төгс эр , дуудлагаар массажист гэсэн зарууд л явах юм даа. Фм -ийн удирдлага энэ тал дээрээ хяналт тавьдаг юм уу гэлтэй.   Ёстой мэдэхгүй ээ энэ танилцах зар гэж. Иймэрхүү зарууд бол байнгын цаг минутаар өдөрт хэдэн удаа давтамжтай явагддаг нь ойлгомжтой .

Манай монголын охид эмэгтэйчүүд ингэж яриад байдаг юм шиг ээ гадаадад байдаг нь. Монголд хүнтэй суулаа гэхэд монгол эрчүүд нь үнэн новшийн зантай зайлсын тэр архичин танхай балмад , зодоон нүдээн хийгээд явчихдаг арчаагүй шдээ гэж мэгээд л.

Тэгсэн өөарсдийгөө болохоор манай энэ гадаад нөхөр үнэндээ сайн хүн шүүминий хүссэн юмыг авч өгдөг ийм тиймий юм байхгүй томоотой хүн гээд л.
За тэгээд азгүй зарим баагийнууд нь сонголттой сонголтгүй монголд үлдсэн хэдэн залуучуудыгаа булаалцдаад айлын нөхөр эхнэр хүүхдээс нь салгаж авч суудаг гэж мэгээд л. Монголд амьдрах үнэн хэцүү болж дээ гэж ярьсан хүмүүс олширч дээ хөөрхий зайлуул.

Солонгос кино үзээд байсан чинь Согтуу хүүхэн үүрч явмаарч юм шиг Сөжү архи шилээр нь уумаарч юм шиг нтр

Сайн байна уу хаврын улирал минь

ИрээгүЙ БолзоО


Байхад